loader
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн зөвлөл байгуулав

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн зөвлөл байгуулав

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих зөвлөлийг бизнесийн байгууллага МҮХАҮТ-ын дэргэд байгуулаад байна. Зөвлөлийг соёлын бүтээлч үйлдвэрлэлийг тусад нь салбар болгож, олон улсын зах зээлд гаргах, улмаар Монгол Улсын албан ёсны уул уурхайн бус экспортод бүртгэх, экспортын боломжийг нэмэгдүүлж, төр-хувийн хэвшлийн хэлэлцлийг хөгжүүлэх чиглэлээр байгуулжээ.


Зөвлөлийг байгуулах хуралд урлаг, соёлын төлөөлөл уран бүтээлчид болон соёлын үйлдвэрлэлийн томоохон ААН-үүдийн удирдлагууд оролцлоо. Зохион байгуулах хурлаар соёлын бүтээлч үйлдвэрлэлийн эрх зүйн орчин, оюуны өмч, экспортын орчныг сайжруулах чиглэлээр хийх ажлыг төлөвлөв. Юуны өмнө тэргүүлэх чиглэлийг тодорхойлж, үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхэд зөвлөлийн гишүүдийн идэвх оролцоо чухал гэдгийг хурлаар онцлов.

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих зөвлөлийн даргаар “Монгол Контент” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Чинзоригийг сонголоо. 






foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

М.Оюунчимэгийг намын бүлгийн дэд даргаар сонголоо

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаас гарсан шийдвэрийг бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцууллаа.Өнөөдрийн хуралдаанаар, намын бүлгийн дэд дарга нарыг чөлөөлөх, томилох, Л.Мөнхбаатар УИХ-ын дэд дарга б

АГААРЫН ТЭЭВРИЙН САЙН бас МУУ МЭДЭЭ

Иргэний агаарын тээвэртэй холбоотой сайн бас муу мэдээ байна. Сайн нь Монголын иргэний агаарын тээврийн онгоцуудыг ОХУ-ын дээгүүр нисэхийг зөвшөөрөхөөр Британы даатгалын компаниуд шийдсэн байна. О

Баярын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтний эрч суларна

Шинэ жил хаяанд иржээ. Баярын өдрүүдийн цаг агаар ямар байхыг сонирхуулж байна.2022.12.27-ноос 12.31-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв27-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд зүүн айм