loader
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно

Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөө шөнө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, маргааш өдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Туул, Тэрэлж голын хөндий, говийн бүс нутгийн баруун хэсгээр усархаг, үргэлжилсэн бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2022 оны долдугаар сарын 20-ны 20 цагаас 21-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн төв хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр үргэлжилсэн бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун хойноос, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсч, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Aлтайн уулархаг нутгаар 0-5 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 6-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 18-23 градус, бусад нутгаар 12-17 градус, өдөртөө нутгийн баруун хагаст сэрүүсч, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 11-16 градус, Алтайн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг, Үүр голын хөндийгөөр 17-22 градус, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод-Дарьгангын талын нутгаар 30-35 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи шөнөдөө зүүн өмнөөс, өдөртөө өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно.  Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.

Эх сурвалж: УЦУОШГ

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Бангтан түр завсарлага авч, тус тусын уран бүтээл хийнэ

БНСУ-ын алдарт хамтлаг болох BTS буюу Bangtan boys цаашид хамлагаараа биш тус тусын уран бүтээл гаргахаар болж түр тарж байгаагаа FESTA dinner- ийн үер хэллээ. Харин HYBE -аас шөнийн 2 цагт "Бангтан

НӨАТ-ын буцаалтыг энэ сарын 28-наас олгоно

НӨАТ-ын I улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард, II улирлын буцаан олголтыг долдугаар сард, III улирлынхыг аравдугаар сард, IV улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард тус тус олгодог журам

Кисеносатогийн анхны дэвжээнд гарах ёслолыг 18,000 хүн үзжээ

Шинэ ёкозуна Кисеносатогийн анхны дэвжээнд гарах ёслол Баасан гарагт Мэйжигийн үеийн сүмд болоход 18,000 орчим хүн үзэж сонирхжээ.Ажиглагчид ийм олон хүн цугларсан явдлыг Япончууд өөрийн ёкозунаг хүлэ