loader
Үлэг гүрвэлийн музей байгуулах талаар санал солилцов

Үлэг гүрвэлийн музей байгуулах талаар санал солилцов

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Монгол Улсаас Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Д.Батжаргал, манай улсын ШУА Палеонтологийн хүрээлэнгийн захирал, доктор Х.Цогтбаатар, Япон Улсын судлаач, эрдэмтдийн төлөөлөл Исао Такахашиг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Монгол Улсад үлэг гүрвэлийн музей байгуулах талаар санал солилцож, олон жил яригдаж, энэ чиглэлээр хийгдсэн судалгаа, шинжилгээнд тулгуурлан энэ ажлаа эхлүүлэх нь зүйтэй гэж талууд үзжээ. Ингээд БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндоржоор ахлуулсан ажлын хэсэг байгуулахаар ярилцсаныг тус яам мэдээлэв. 

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

ОРОН НУТГИЙН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИЙН САЛБАРЫНХАН ХУРАЛДЛАА

Боловсрол, шинжлэх ухааны яам, Шинжлэх ухаан, технологийн Үндэсний зөвлөл, Шинжлэх ухааны сантай хамтран 21 аймаг, нийслэлийн Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга, шинжлэх ухаан, технологи, инноваци, дээд боловсрол, мэргэжлийн боловсрол, сургалт хариуцсан мэргэжилтэн, Шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга, гишүүдэд зориулсан цахим семинарыг зохион байгууллаа. Сургалтад нийт 55 гаруй албан хаагч хамрагдлаа.

ДЭЭШЭЭ ЗААДАГ ШҮҮГЧТЭЙ УЛСАД ХУУЛИЙН ЗАСАГЛАЛ БАЙХ УУ? Б.Баасанцогтын эхнэр хуульч Б.МӨНХСАЙХАН илчилж байна

“Дээрээс чиглэл өгсөн” гээд сууж байдаг, шүүхээр хэргээ шийдүүлэх гэж байгаа хүмүүсийг хуулийн заалт, шүүгчийн ёс зүйг баримталж бус “дээд” дарга нарын үзэмжээр хохироодог явдал бодитойгоор оршин байна. Хан-Уул Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Батболор тэдний төлөөлөл болой.

"Яндангаа хөөлье-Өнтэй өвөлжье" аянд нэгдээрэй

Галлагааны улирал эхэлж байгаатай холбоотойгоор БОАЖЯ, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороо, УБЗАА, Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, НМХГ, “Таван толгой түлш” ХХК, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Бохирдлыг бууруулах замаар эрүүл мэнд, хүрээлэн буй орчны тогтвортой байдлыг сайжруулах нь" төсөл болоод бусад холбогдох байгууллагуудаас хамтран 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж эхэлсэн.