loader
Х.БАТТУЛГА: АРДЧИЛЛЫН ТӨЛӨӨ ЗҮРХ НЬ ЦОХИОЛДОГ ХЭН БҮРТЭЙ ЭВСЭНЭ

Х.БАТТУЛГА: АРДЧИЛЛЫН ТӨЛӨӨ ЗҮРХ НЬ ЦОХИОЛДОГ ХЭН БҮРТЭЙ ЭВСЭНЭ

сонин mn

Ардчилсан намын даргад нэр дэвшигчид өнөөдөр (03.16) Хэнтий аймгаас эхлэн намын иргэд сонгогчидтойгоо уулзах уулзалтаа эхлүүллээ.

Энэ үеэр намын даргад нэр дэвшигч Х.Баттулга Хэнтий аймгийн Ардчилсан намын гишүүд, дэмжигчдэд хандан үг хэлэв.

Тэрбээр:

“Ардчилсан намын даргын сунгаа Хэнтий аймгаас уламжлал ёсоор эхэллээ.

Хүрэлцэн ирсэн Та бүхэнд баярлалаа.

Би улс төрд орсноос хойш Хэнтий аймагт долоо дахь удаагаа ирж байгаа нь энэ удаагийн намын даргын сунгаа болж байна. Ерөнхийлөгчид нэр дэвшихдээ мөн Хэнтийгээс уулзалтаа эхлүүлж байлаа. Аймгийн аж байдлыг мэдэх тул танин мэдэхүйн чанартай зүйл ярих хэрэггүй байх гэж бодож байна.

Өнөөгийн Ардчилсан намын нөхцөл байдлын Та бүхэн хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Иймд, өнөөгийн нөхцөл байдалд дүгнэлт хийж, Ардчилсан намын гишүүдийн болон МоАХ-ны гишүүдийн хүсэлтээр энэ удаагийн сунгаанд өөрийн нэрийг дэвшүүлсэн. Та бүхнийг дэмжээрэй гэж хүсье.

Ардчилсан нам сүүлийн сонгуулиудад ялалт байгуулж олонх болсон, хамтарсан Засгийн газар байгуулах хэмжээнд эсвэл хүчтэй цөөнх байсан бол би Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүний хувьд нэр дэвшихгүй байсан. Өнөөгийн нөхцөл байдлыг бодитоор үнэлсний хувьд нэрээ дэвшүүлж байгаа.

Та бүхний дотор энэ хүн гараад юу хийх вэ гэсэн асуулт байгаа байх.

Нэгдүгээрт, тамга тэмдэгний асуудлыг шийдвэрлэж, эв нэгдлийг цогцлооно. Ардчиллын төлөө зүрх цохилдог хэн бүртэй эвсэж, 2024 оны сонгуульд ялалт байгуулна гэсэн товчхон уриатай оролцож байгаа.

Яагаад ийм итгэл найдвартай байна гэхээр Багийн Засаг даргын сонгуулиар жишээ татахад, нийт 1810 багийн 919 багт сонгууль явагдсанаас 503 багт буюу 54.7 хувьд нь Ардчилсан нам ялалт байгуулсан. Энэ бол доод шатны дүр зураг.

Хоёрдугаарт, УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулиар 44 хувь нь Монгол Ардын Намд санал өгсөн боловч МАН үнэмлэхүй ялалт байгуулан УИХ-д 62 суудал авсан байдаг. Өөрөөр хэлбэл, цаана нь иргэдийн олонх буюу 54 хувийн санал гээгдэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүний хувьд эв найрамдалгүй байгаа асуудлыг шийдвэрлэж чадна гэж бодож байгаа. 

Та бүхэн уулзалтын хугацаанд асуулт асуух тул илүү дэлгэрэнгүй хариулж, санал солилцье” гэлээ.

Уулзалт үргэлжилж байна.  

foto
Нийтлэгч: Сэтгүүлч Web

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

ШОГ ЗУРАГ: Нүүрсний хулгай ба нийгмийн амьдрал

Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газруудын дэд дарга нараарахлуулсан хамтарсан ажлын хэсэг нүүрсний олборлолт, экспорт, боомтын нүүрс тээвэрлэлт, төлбөртэй холбоотой

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Япон Улсад албан ёсны айлчлал хийнэ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга Х.Оцүжи-гийн урилгаар 2023 оны гуравдугаар сарын 01-нээс 05-ны өдрүүдэд Япон Улсад албан ёсны айлчлал хийн

Эмийн аюулгүй байдлыг Хянан шалгах түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Н.Учралыг томилов

УИХ-ын “Хүний эмийн чанар, хуурамч болон стандарт бус эмийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн асуудлаар Монгол Улсад эмийн хяналт шалгалтыг сайжруулах, эсхүл хяналт шалгалтын үйл ажиллагааг үр дүнтэй болгох т