loader
Украины иргэн Оросын пасспорт авах нь эрүүгийн гэмт хэрэгт тооцогдоно

Украины иргэн Оросын пасспорт авах нь эрүүгийн гэмт хэрэгт тооцогдоно

Украины иргэн ямар ч хүндэтгэх шалтгаантай байсан хамаагүй Оросын пасспорт авсан тохиолдолд эрүүгийн гэмт хэрэгт тооцогдох аж. Украины ерөнхий сайдын орлогч бөгөөд Нутаг дэвсгэрийг нэгтгэх яамны сайд Ирина Верещук телеграм хуудсандаа ингэж бичжээ.

Түрэмгийллийг үр дүнтэй эсэргүүцэхийн тулд гадаад пасспорт эзэмших, хуурамч санал асуулга явуулах тал дээр тодорхой, хатуу байр суурьтай байх ёстой гэв. Пасспорт болон бүх нийтийн санал асуулга нь ямар ч зэвсэг, пуужингаас илүү аюултай гэж Ирина Верещук хэлэв.

Оросын шинэ хуулийн дагуу Украины бүх иргэн түрэмгийлэгч улсын иргэншил авахад хялбар журамтай болжээ. Тодруулбал, долдугаар сарын 11-нд Владимир Путин энэ хялбаршуулсан зарлигт гарын үсэг зурсан юм. Энэ нь Украины бүрэн эрхт байдлыг зөрчсөн үйлдэл гэж Европын холбооны Гадаад хэрэг, аюулгүй байдлын бодлогын асуудал эрхэлсэн төлөөлөгч Жозеп Боррел хэлсэн. Европын холбоо ийм пасспортыг хүлээн зөвшөөрөхгүй аж.

Эх сурвалж: UKRINFORM

foto
Нийтлэгч: Сэтгүүлч Web

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Төрийн байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр Дэлхийн банк Монгол Улсад дэмжлэг үзүүлнэ

Эдийн засаг, хөгжлийн Дэд сайд С.Наранцогт өчигдөр Дэлхийн банкны төрийн секторын ахлах мэргэжилтэн, доктор Верена Фрицтэй уулзан тус яамны бүтэц, чиг үүрэг болон бусад яамдтай хамтын ажиллагаа, ажил

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: "Тархины саажилттай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эмийг төрөөс 100% даах шийдвэрийг өнөөдөр Засгийн газрын хуралдаанаас гаргана"

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг Нийгмийн бодлогын байнгын хорооны хурлын үеэр "Тархины саажилттай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эмийг төрөөс 100% даах шийдвэрийг өнөөдөр Засгийн газрын хуралдаанаас гарга

Д.Сарангэрэл: Амны хаалт авах асуудлаар олон улсын байгууллагад хандаж байна

Улсын онцгой комисс цаг үеийн асуудлаар өнөөдөр хуралдаж байна. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд коронавирусээс урьдчилан сэргийлэх ажлын талаар мэдээлэл өглөө.Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл "Амны хаалт,