loader
Төрийн ордны зоогийн газар, кофе шопуудад сонгон шалгаруулалт зарлажээ

Төрийн ордны зоогийн газар, кофе шопуудад сонгон шалгаруулалт зарлажээ

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын харъяа Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газар нь дараах объектыг түрээслэх сонгон шалгаруулалтад оролцох сонирхолтой иргэн, хуулийн этгээдийг урьж байна.

1. Сонгон шалгаруулалтын нэр.

Төрийн ордны зоогийн газрыг зориулалтын дагуу түрээслэх сонирхолтой иргэн, хуулийн этгээдийг сонгон шалгаруулах.

Шалгаруулалтад оролцогч иргэн, хуулийн этгээд нь сонгон шалгаруулалтын материалыг 2023 оны 1 дүгээр сарын  12-ны өдрийн 14:00 цагаас өмнө Төрийн ордны В-1 давхарын 1 тоот өрөөнд битүүмжлэн ирүүлсэн байна.

Материалыг зарласан хугацаанд, байгууллагын нэр, өөрийн аж ахуй нэгжийн нэр, байршил, зориулалт, бүрдүүлсэн материалын жагсаалт тус бүрийг дугтуйны гадна талд бичиж битүүмжилсэн хэлбэрээр 2 хувь ирүүлнэ.

2. Түрээслүүлэх эд хөрөнгийн танилцуулга.

д/д

Түрээслэх талбайн нэршил, чиглэл, зориулалт

Байршил /хөрөнгө/

Талбайн хэмжээ /м2/

1

 Зоогийн газар

Төрийн ордон дотор байрлах

үйлчилгээний А, Б заал, буфет,

үйлдвэрлэлийн цех, агуулах

 838.72 м2

2

 Хоол үйлдвэрлэл,

 үйлчилгээний тоног

 төхөөрөмж, тавилга

 эд хогшил

 Төрийн ордны хоолны газрын 

 үйлчилгээний А, Б заал, буфет,

 үйлдвэрлэлийн цех, агуулахад

 ашиглагдаж байгаа

 

3. Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл.

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа

 2023 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 14:00 цагт

Материал хүлээн авах хаяг

УБ хот, Төрийн ордон, Сүхбаатарын талбай-6, Төрийн ордон В-1 давхар 1 тоот

Материал нээх хугацаа, хаяг байршил

2023 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 15:00 цагт       УБ хот, Төрийн ордон, Сүхбаатарын талбай-6 Төрийн ордон 1 давхар, визит өрөөнд нээнэ.

Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ

Нэг метр.кв /1м2/ талбайн түрээсийн жишиг үнийг ТӨБЗГ-ын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 49 дүгээр тогтоолын хавсралтын дагуу нэг сарын 10,000 /арван мянга/ төгрөг.

Жич: - түрээсийн үнэд ашиглалтын зардал багтаагүй

            болно,                    

           - тоног төхөөрөмж тавилга хэрэгсэлийг түрээслэх     

             төлбөрийн хэмжээг 1 жилд байгуулах элэгдлийн

             хэмжээнээс багагүй байхаар тооцно.

Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал

Иргэний хувьд:

  • Иргэний үнэмлэхийн лавлагааг авчрах /E-mongolia лавлагаа/
  • Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх сүүлийн 2 жилийн мэдээлэл;
  • Харилцагч банкны тодорхойлолт /зээл/, сүүлийн 1 жилийн дансны хуулга;
  • Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /E-mongolia лавлагаа/;
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шүүхээр тогтоогдсон бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт /E-mongolia лавлагаа/;
  • Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэхийг нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  • Улс төрд нөлөө бүхий этгээд болон тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүдтэй ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн байх;
  • Талбай түрээслэх үнийн санал;
  • Үйл ажиллагааны төлөвлөгөө.

Хуулийн этгээдийн хувьд:

  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  • Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх сүүлийн 2 жилийн мэдээлэл;
  • Санхүүгийн чадварыг нотлох баримт сүүлийн 2 жилийн аудитлагдсан тайлан;
  • Татварын тодорхойлолт;
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шүүхээр тогтоогдсон бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт /Emongolia лавлагаа/;
  • Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэхийг нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  • Улс төрд нөлөө бүхий этгээд болон тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүдтэй ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн байх;
  • Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /E-mongolia лавлагаа/;
  • Талбай түрээслэх үнийн санал.
  • Үйл ажиллагааны төлөвлөгөө.

Түрээслэгч үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай тусгай зөвшөөрөл, хууль тогтоомж, стандартын мэдээлэл

  • Төрийн ордны тухай хууль болон хобогдох хууль, тогтоомж хоол үйлдвэрлэл үйлчилгээний стандарт, норм, дүрэм.

4. Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл.

Засгийн газрын 2001 оны 134 дүгээр, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 02 дугаар сарын  18-ны өдрийн 49, 51 дүгээр тогтоолуудыг тус тус  үндэслэн түрээслэгч сонгон шалгаруулалтыг нээлттэй ил тод зохион байгуулна.

Эрхэлсэн үйл ажиллагааны чиглэлээр мэргэшсэн, туршлагатай, санхүүгийн чадвартай гэдгээ оролцогч өөрөө нотлох зорилгоор бүрдүүлэх материалыг бүрэн ирүүлнэ. Дутуу тохиолдолд үл маргах журмаар хасна.

Материалыг бүрэн ирүүлсэн, тавигдах шаардлагыг хангасан нэг оролцогчийг шалгаруулна.

Барьцаа хөрөнгө 1 сарын түрээсийн хэмжээнээс доошгүй байна.

5. Түрээслүүлэх хөрөнгийн талаар мэдээлэл авах.

Түрээслүүлэх хөрөнгийг 2023 оны 1 дүгээр сарын 4, 9-ны өдрүүдэд 12 цагт өмч эзэмшигч ТЗҮЭГазар, Төрийн ордонд ирж үзэж болох бөгөөд сонгон шалгаруулалтын заавар, бүртгэх хугацаа, хөрөнгийн талаарх болон бусад нэмэлт мэдээллийг 260252 дугаартай утас,  www.sgsa.gov.mn цахим хаягаар болон enkhtur@sgsa.gov.mn цахим шуудангаар холбогдож авна уу.

Хаяг: УБ хот, Төрийн ордон, Сүхбаатарын талбай-6 Төрийн ордон В1 давхар, 1 тоот

Холбогдох албан тушаалтан: Чанарын ахлах мэргэжилтэн Б.Энхтөр

Утасны дугаар: 260252, 99086663

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Япон улсын иргэн Таэко Иманагаг Улаанбаатар хотын “Хүндэт тэмдэг”-ээр шагналаа

Монгол-Японы боловсрол, соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэх, боловсролын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжин тэлэх, хүмүүнлэгийн солилцоог идэвхжүүлэх, хоёр ард түмний найрсаг хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлэн Япон улсын иргэн Таэко Иманагад Улаанбаатар хотын “Хүндэт тэмдэг” олголоо. Шагналыг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн гардуулсан юм.

ХУД-ийн Эрүүгийн хэргийн шүүхээс Н.Түвшинбаярт 16 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх ял оноолоо

ХУД-ийн Эрүүгийн хэргийн шүүхээс Н.Түвшинбаярт 16 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх ял оноолоо. Прокуророос шүүгдэгч Н.Түвшинбаярт 19 жилийн хорих ялыг хаалттай хориход эдүүлэх са

Монголоос Хятадад экспортолж буй нүүрсний хэмжээг жил бүр 40-70 сая тонн байлгах квотыг харилцан тохиролцов

Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу нар 2022 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийв.