loader
Наадмын сорилго барилдаанд Харцага Б.Бат-Өлзий түрүүлэв

Наадмын сорилго барилдаанд Харцага Б.Бат-Өлзий түрүүлэв

"Мөнхийн Үсэг" группийн 30 жилийн ойд зориулсан "Үндэсний их баяр наадмын сорилго" улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Алдар” СХ, "Монтед" констракшн, “Өнө мөнх хөгжил Констракшн” ХХК, “Ховд” дэвжээний бөх, улсын харцага Баярхүүгийн Бат-Өлзий түрүүлж, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, Хан-Хэнтийн аварга дэвжээний бөх, улсын арслан Энхтөгсийн Оюунболд үзүүрлэв.


Их шөвөгт Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, Аврагч СХ, "Степ Гоулд" ХХК, Бүрэн Дуулга ХХК, Дорнын Хүчтэн" дэвжээний бөх, улсын заан Д.Анар, Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, Алдар СХ, "Молор трейд" ХХК, "Вайт лэйк" ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын начин О.Мөнх-Эрдэнэ нар шалгарлаа.


Дунд шөвгийн наймд улсын гарди М.Бадарч, улсын харцага Н.Золбоо, улсын начин Д.Хүдэрбулга, аймгийн харцага Б.Өлзийсайхан нар үлдэв.


"Наадмын сорилго" барилдаанд барилдахаар бүртгүүлсэн Итали улсын иргэн Григорий "Замын түгжрэлд саатаад барилдааны цагаас хоцорсон" гэх шалтгаанаар амжиж ирээгүй болно.



foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн талаарх маргааныг Цэц хэлэлцэнэ

Үндсэн хуулийн цэц Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн холбогдох заалтын талаарх маргааныг 2022 оны наймдугаар сарын 15-ны өдрийн Их суудлын хуралдаанаар хянан хэлэлцэхээр товложээ

Хөдөө очиж ажиллах төрийн албан хаагчийн цалинг хоёр дахин нэмэгдүүлж, тэтгэмж олгоно

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа авто зам, зогсоолын ажлын явцтай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нар өчигдөр /2022.

Хөгжлийн банкны талаар аравдугаар сард нэгдсэн мэдээлэл өгнө

Засгийн газрын өнөөдрийн хуралдааны дараа Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө.