loader
БНСУ руу хувийн байгууллагууд хөдөлмөрийн гэрээгээр зуучилдаггүйг анхаарууллаа

БНСУ руу хувийн байгууллагууд хөдөлмөрийн гэрээгээр зуучилдаггүйг анхаарууллаа

Манай улсын ХНХЯ БНСУ-тай хөдөлмөр эрхлэлтийн талаар хамтран ажиллаж байна. Тодруулбал, тус улсын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамтай “Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоо”-ны гэрээг байгуулж, энэ дагуу ажилтан илгээх болон хүлээн авах Харилцан ойлголцлын санамж бичгийн хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна. ХНХЯ-ны харьяа Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар Монгол Улсын иргэдийг БНСУ руу хөдөлмөрийн гэрээгээр ажиллахад зуучлах үйл ажиллагааг хариуцан явуулдаг. Иймд БНСУ руу хөдөлмөрийн гэрээгээр хувийн байгууллагууд зуучилдаггүй болохыг анхаарч, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг сануулж байна. БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллахтай холбоотой мэдээллийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт хандан дэлгэрэнгүй байдлаар авах боломжтой аж.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Өмнөговь аймгийн Ханбогд суманд ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Өмнөговь аймгийн Ханбогд суманд Засгийн газрын зарим гишүүдийн хамт ажиллаж байна.

"COP17" хурлын үр дүн, шийдвэрүүдийг  танилцуулна

Улаанбаатар хотноо наймдугаар сарын 17-28-нд зохион байгуулж буй Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын сүүлийн өдөр тохиож байна.

МОНГОЛ АРДЫН НАМ "ЦАХИМ НАМ" БОЛСНОО ЗАРЛАЛАА

Өнөөдөр 102 жилийн ойн өдрөө МАН цахим нам болох зорилтоо хэрэгжүүлж, “Цахим нам 2.0” системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж байгаагаа зарлалаа. Тус намын зүгээс 2017 онд цахим нам болох зорилт дэвшүү