loader
“МОНГОЛ МАХ” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА, ЧУУЛГА УУЛЗАЛТ 11-Р САРЫН 28-НД КОРПОРЭЙТ-Д БОЛНО

“МОНГОЛ МАХ” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА, ЧУУЛГА УУЛЗАЛТ 11-Р САРЫН 28-НД КОРПОРЭЙТ-Д БОЛНО

Өрөг.мн, Туг.мн сайтууд болон Гарааны Праймер ХХК хамтран  “Монгол мах” чуулга уулзалт, үзэсгэлэн худалдааг арваннэгдүгээрсарын 28-нд Corporate зочид буудлын Convention hall-д зохион байгуулах гэж байна.

“Монгол мах” чуулга уулзалтад оролцсоноор мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч бүтээгдэхүүнээ олон нийтэд таниулах, төрд үгээ хэлэх, салбарынхнаасаа туршлага судлах, худалдаа хийх, хэрэглэгчдэд махны талаар мэдлэг олгох, салбарын шинэ технологийн шийдэлтэй танилцах боломжтой.

Харин иргэд үзэсгэлэн худалдаанаас эрүүл, аюулгүй, найдвартай мах махан бүтээгдэхүүн худалдан авах боломжтой юм.

“Монгол мах” үзэсгэлэн худалдаагаар:

  • Мах, махан бүтээгдэхүүний үзэсгэлэн, амталгаат худалдаа
  • Махны шоу үзүүлбэр, мах махан бүтээгдэхүүний орц найрлагатай хоолны хэсэг
  • Махны хэрэглээ, худалдан авахад зориулсан хэрэглэгчийн мэдлэг олгох хэсэг
  • Махны салбарт ашиглах боломжтой IT болон технологийн шийдлүүд танилцуулах хэсэг
  • Махны чиглэлээр хэрэгжиж буй төсөл хөтөлбөр, танилцуулга
  • Мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид үйлчлүүлэгчтэй хэлэлцээр хийх хэсэг
  • Зураг авхуулах, видео бичлэг хийх хэсэг тус бүр ажиллах болно.

“Монгол Мах” чуулга уулзалт, үзэсгэлэн худалдааны хөтөлбөрийг танилцуулж байна.

Чуулга уулзалтад оролцох хүсэлтэй компаниудыг бүртгэж байна. Бүртгүүлэх байгууллагууд 90099409 /Болормаа/ дугаарт холбогдож, бүртгүүлнэ үү.  


foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Монголд ирж хулгайн ан хийсэн Саудын Араб, Йордан улсын иргэдийг 12 саяар торголоо

Өмнөговь аймгийн Ханбогд сумын сум дундын шүүхээс хууль бусаар ховор ан амьтан агнасан этгээдүүдэд ял оноожээ.Тодруулбал, нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Э.Э, A.A, S.I, A.M, A.N, A.Kh, А.А нар

"Оюутолгой"-д ажилд оруулж өгнө хэмээн иргэдийг залилжээ

"Ажилд оруулж өгнө" гээд 39 иргэнээс 256 сая төгрөг авч, залилсан хэрэг 2022 онд гарчээ. Өмнөговь аймагт "Оюу толгой ХХК-д үндсэн ажилтнаар ажилд оруулж өгнө” гэх нэрийдлээр орон нутгийн иргэдийг зали

Зам тээврийн осол буурчээ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст өчигдөр зам тээврийн ослын шинжтэй 200 дуудлага ирсэн нь өмнөх долоо хоногийнхоос буурчээ.Зам тээврийн ослын улмаас зургаан хүн гэмтэж б