loader
Түлшний үйлдвэрлэлийг ирэх сарын 1-нээс хэвийн горимд оруулах үүрэг өгөв

Түлшний үйлдвэрлэлийг ирэх сарын 1-нээс хэвийн горимд оруулах үүрэг өгөв

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ болон албаны төлөөлөл "Таван толгой түлш" ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн түлшний үйлдвэрлэлийг хэвийн горимд оруулж, ажиллуулах, нөөц бүрдүүлэх, мидлинг таталтыг эрчимжүүлэх үүрэг өгөв.

 

Монгол Улсын Засгийн газар ын 2022 оны 223 дугаар тогтоолоор Налайх дүүргийг агаарын чанарыг сайжруулах бүсэд хамруулаад буй. 

 

Тиймээс дүүргийн хэрэгцээнд хэрэглэх аюулгүйн нөөцийг бэлтгэх, айл өрх бүрт угаар мэдрэгч суурилуулах, борлуулатын цэг байгуулах, иргэдийг мэдээллээр хангах чиглэлээр тус тус холбогдох албаныханд үүрэг өглөө.

 

Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн бэлтгэл ажлын явцтай танилцахаар Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Б.Нэргүй, НИТХ төлөөлөгч бөгөөд дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Нийслэлийн Агаар, орчны бохирдлыг бууруулах газар, "Таван толгой түлш" ХХК-ийн Зүүн бүсийн үйлдвэрийн дарга нар болон албаны бусад төлөөлөл Налайх дүүрэгт ажиллав. 

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Э.Цэндбаатар, Э.Шинэчагтага нар 600 сая төгрөгийн бооцоотой тулалдана

Холимог тулаанч Э.Шинэчагтага, Гавьяат тамир­­­чин Э.Цэндбаатар нар өн­­дөр бооцоот халз тулааныхаа талаар мэдээлэл хийлээ."Э.Цэндбаатар нар Монголын нэг номерын тамирчин. Дэлхийн аваргын хүрэл медаль

Уртын дуучин Г.Эрдэнэчимэг Монгол ардын дууг этик чиглэлээр хослуулан "Таминээ" шинэхэн уран бүтээлээ цацлаа

Монгол ардын дууг этик чиглэлээр дуулдаг, СУИС-ын дуулаачийн ангийг төгссөн гурван бүсгүй "Шуранхай" нэрээр танигдаж байсан юм. Тэгвэл Г.Эрдэнэчимэг Монгол ардын дууг орчин үетэй хослуулан "Erdenechim

0-5 хүртэлх насны хүүхдүүдийн вакциныг ЦЭЦЭРЛЭГТ нь хийж байна

Томуу төст өвчин үүсгэгч дөрвөн вирус эргэлтэд байна. Томуугийн тархалт ихсэж байгаа энэ үед маск зүүх, гарын ариун цэвэр хангах, зай барих зэрэг ковидын үед баримталж байсан дэглэмээ сахихыг ХӨСҮТ-өө