loader
Сингапур, Өмнөд Солонгост сармагчны цэцэг өвчний анхны тохиолдлууд бүртгэгдлээ

Сингапур, Өмнөд Солонгост сармагчны цэцэг өвчний анхны тохиолдлууд бүртгэгдлээ

Сармагчны цэцэг өвчний анхны тохиолдлуудыг илрүүлснээ Сингапур, Өмнөд Солонгосын эрх баригчид өчигдөр зарлажээ.

Сингапурт илэрсэн тохиолдол нь энэ сарын дундуур тус хот улсын чиглэлийн нисэх онгоцонд үйлчлэгчээр ажиллаж байсан Британийн иргэн, 42 настай эрэгтэй юм байна.

Өвчтөн одоо Сингапурын Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвд хэвтэн эмчлүүлж, биеийн байдал нь хэвийн байгаа гэнэ.

Түүнтэй хавьтал болсон 13 хүнийг илрүүлэн хамгийн сүүлд уулзсанаас нь хойш 21 хоногийн хугацаатай тусгаарласан байна.

Сингапурт үүнээс гурван жилийн өмнө сармагчны цэцэг өвчний халдварын сүүлийн тохиолдол илэрч байжээ.

Өчигдөр бас гадаадаас ирсэн хоёр хүнээс сармагчны цэцэг өвчний вирус анх удаа илрүүлснээ Өмнөд Солонгосын эрүүл мэндийн яам мэдээлсэн байна.

Энэ сарын эхээр тус улс сармагчны цэцэг өвчнийг хоёрдугаар төвшний халдварт өвчний ангилалд албан ёсоор бүртгэсэн юм. Уг өвчин нь ковид, холер, салхин цэцэг зэрэг бусад 22 халдварт өвчинтэй нэг ангилалд орсон байна. Өмнөд Солонгосын эрүүл мэндийн яам халдварт өвчнүүдийг аюулын зэрэглэлээр нь дөрөв ангилдаг юм.

Одоогоор сармагчны цэцэг өвчний халдварын нийт 2,500 гаруй тохиолдол дэлхийн 35 улсад бүртгэгдээд байна.

 

Эх сурвалж: Reuters

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

ШОГ ЗУРАГ: Нүүрсний хулгай ба нийгмийн амьдрал

Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газруудын дэд дарга нараарахлуулсан хамтарсан ажлын хэсэг нүүрсний олборлолт, экспорт, боомтын нүүрс тээвэрлэлт, төлбөртэй холбоотой

Эрүүл мэндийн сайд С.Энхболд ЭМБ-уудын удирдлагатай шуурхай хурал хийлээ

Эрүүл мэндийн сайд С.Энхболд ЗГХА-Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, ЗГХА-Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар, ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, Тө

Нийтийн хоолны салбараас ресторан хамгийн их, баар хамгийн бага орлого олжээ

Нийтийн хоолны салбарын орлого 2022 оны эхний есөн сарын байдлаар 746.7 тэрбум төгрөг байжээ.