loader
БШУЯ: Цэцэрлэгийн зориулалтаар түрээслүүлэх байрны санал авч байна

БШУЯ: Цэцэрлэгийн зориулалтаар түрээслүүлэх байрны санал авч байна

БШУ-ы сайд Л.Энх-Амгалан 2022-2023 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх насны хүүхдүүдийг цэцэрлэгт бүрэн хамруулж, багачуудыг сугалаагүйгээр цэцэрлэгт хамруулах боломж бүрдүүлнэ хэмээсэн.

Тэрбээр, Ирэх хичээлийн жилд улсын хэмжээнд 241 мянган хүүхэд хамрагдах ерөнхий төсөөлөл гарсан. Үүнээс нийслэлд 2-5 насны 141 мянган хүүхэд нийслэлд байгаагийн 106 мянга нь цэцэрлэгт хамрагдах боломжтой байна. Бусад нь цэцэрлэгийн гадна үлддэг учир сугалаагаар цэцэрлэгт хамруулах зохицуулалтыг гаргасантай холбоотой авлигын асуудал үүсдэг.

Тиймээс энэ жилээс эхлэн хүүхдийн хамран сурах тойрогт нь цэцэрлэгт хамруулахаар төлөвлөж, тухайн тойрог дахь төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний байгууллагуудыг бүртгэлд хамруулж байна” хэмээн мэдээлсэн.

Энэ бодлогын хүрээнд БШУЯ-нд Түрээсийн ажлын хэсэг байгуулжээ. Тус ажлын хэсгийнхэн цэцэрлэгийн зориулалтаар ашиглах боломжтой байрыг түрээслүүлэх саналыг 2022 оны долоодугаар сарын 25-наас наймдугаар сарын 05-ны хооронд хүлээн авч байна. Иргэн, ААН-үүд цэцэрлэгийн зориулалтаар ашиглах боломжтой байрыг санал болгох бол харьяа дүүргийнхээ Боловсролын хэлтэст албан хүсэлтээр гаргахыг БШУЯ-наас санууллаа. 

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Google-тэй хамтран ЕБС-д мэдээллийн технологийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Google компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Жон Вамвакитис, Япон болон Ази номхон далайн бүс нутгийг хариуцсан захирал Колин Марсон нартай уулзаж боло

Дөрвөн дүүргийн бага насныхан цэцэрлэгт бүрэн хамрагдах боломжтой боллоо

Есдүгээр сарын нэгэн гэхэд Сүхбаатар, Чингэлтэй, Багахангай, Багануур дүүргийн бага насныхан 9 дүгээр сарын 1 гэхэд цэцэрлэгт бүрэн хамрагдах боломжтой болсныг БШУЯ мэдээллээ.9 дүгээр сарын 1 гэхэд гэ

"Найман шарга"-д доллар дахин 3200 давав

Арилжааны төвүүдэд ам.доллар 3150-3190 төгрөг болж буурсан бол Монголбанкны ам.долларын ханш 3175 төгрөгт хүрсэн байна. Харин "Найман шарга"-д 3200 дахин давжээ. Өнгөрсөн 4-5 дугаар сард ам.долларын х