loader
“Парис-2024” олимпын наадмын уриаг танилцууллаа

“Парис-2024” олимпын наадмын уриаг танилцууллаа

2024 онд Францын нийслэл Парис хотноо болох зуны олимп, паралимпын наадмыг зохион байгуулах хорооноос наадмын албан ёсны уриаг танилцууллаа.

“Парис-2024” наадмын уриагаар англи хэлээр “Games wide open” /үгчилбэл "Өргөн дэлгэр нээлттэй наадам” эсвэл "Хүн бүрд нээлттэй наадам"), франц хэлээр “Ouvrons grand les jeux” (үгчилбэл "Наадмыг өргөн дэлгэр нээцгээе") гэсэн хэллэгийг сонгожээ. 

ОУОХ-ны тэргүүн Томас Бах уриаг танилцуулсантай холбогдуулан мэдэгдэхдээ, “Энэхүү урианаас наадмын загварыг 2020 оны олимпын хөтөлбөрт нийцүүлэн шинэчилж, аль болох хүнд нээх Парисын хүсэл эрмэлзэл тодорхой харагдаж байна. Сена мөрний эрэг дээрх нээлтийн ёслол, хот даяарх алдартай газруудад зохиогдох тэмцээн уралдаан, Парисын үйл ажиллагаа нь хүмүүсийг биечлэн төдийгүй цахимаар нэгтгэх болно" гэсэн байна. 

Зуны олимпын наадам Парис хотноо 2024 оны долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд болох бол паралимпын наадмыг наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 8-ны хооронд зохион байгуулна. 


foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Хятадын Шанхай, Бээжингээс бусад хот руу Монгол Улсын агаарын тээврийн компаниуд долоо хоногт нэг удаа нислэг хийх зөвшөөрөл ирсэн

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд ЗТХ-ийн Л.Халтар БНХАУ руу хийх агаарын тээврийн нислэгийг сэргээх тухай асуудлыг танилцуулжээ. Тэрбээр, Цар тахлын улмаас 2020 оны нэгдүгээр сарын 27-ноос эхлэн Мо

"21" аймаг иж бүрэн тоноглогдсон ТҮРГЭНИЙ МАШИН-аар хангагдсан байна

УОК-ын тавдугаар өргөтгөсөн хуралдаан Төрийн ордонд болж, Эрүүл мэндийн сайд С.Энхболд эрүүл мэндийн салбарын бэлэн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.

Налайх дүүрэг 2-5 насны бүх хүүхдээ цэцэрлэгт хамруулна

Боловсрол шинжлэх ухааны сайдаар ахлуулсан цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах ажлын хэсэг өнөөдөр Налайх дүүрэгт ажиллав.Дүүргийн хэмжээнд цэцэрлэгийн насны 3416 хүүхэд байна. Тэдний 2286 нь буюу 67 х