loader
МОНГОЛ УЛСЫН ТАВ ДАХ ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫН САНААЧИЛСАН ВАЛЮТЫН ЗОХИЦУУЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ

МОНГОЛ УЛСЫН ТАВ ДАХ ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫН САНААЧИЛСАН ВАЛЮТЫН ЗОХИЦУУЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ

Байгалийн баялаг ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна гэсэн Үндсэн хуулийн үзэл санаа, зохицуулалтын хүрээнд ашигт малтмал, уул уурхайн салбарыг зохистойгоор хөгжүүлэх, үр өгөөжтэй, хүртээмжтэй ашиглах, хөрөнгө оруулагчидтай эрх тэгш, харилцан ашигтай ажиллах зэрэг нь Монгол Улсын өмнө тулгамдаж байгаа амин чухал асуудал мөн.

Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч стратегийн ач холбогдол бүхий ордуудыг ашигладаг, ихээхэн хэмжээний гадаад валютын орлоготой үндэсний болон гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын мөнгөн гүйлгээ, төлбөр тооцоог Монгол Улсын банк, санхүүгийн байгууллагаар дамжуулан гүйцэтгэдэг байх онцгой ач холбогдол бүхий эрх зүйн зохицуулалтыг бий болгохыг зорьсон төрийн бодлогоо хамгаалж Монголбанкыг ашиглах хууль санаачилсан юм

Валютын зохицуулалтын тухай хуулиар Монгол Улсын хэмжээнд валютын гүйлгээг зохицуулах, гадаад валютын төлбөр тооцоонд тавих шаардлагыг тогтоож, валютын талаар тодорхой этгээдийн эрх, үүргийг тодорхойлж байгаагаас гадна Монголбанк гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээ авахыг заасан тул энэ чиглэлээр гадаад валютын орлоготой этгээд Монголбанкинд төлбөр тооцооны данстай байж болох, Монголбанкинд данс байршуулах эрхийг олгох хуулийн зохицуулалт хийх нь хуулийн хязгаарлалтыг өөрчлөх, тус хуулийн зорилгыг хангахад үр дүнтэй болно.

Төгрөгийн тогтвортой байдлыг хангах, гадаад валютын улсын нөөцийг эзэмшин удирдах, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх чиг үүргийн хүрээнд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглаж валютын орлого олдог хуулийн этгээдийн мөнгөн гүйлгээ, төлбөр тооцоог Монголбанк гүйцэтгэх эрх зүйн зохицуулалтыг бий болгох зорилгоор энэхүү хуулийн төслийг боловсруулсан байна. Хуулийн төсөлд Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашигладаг, Монголбанкнаас тодорхойлсон хэмжээний экспортын гадаад валютын орлого олдог шаардлагыг хангасан хуулийн этгээдийн төлбөр тооцооны дансыг Монголбанк өөр дээрээ байршуулж болохоор тусгасан байна. Хууль батлагдсан тохиолдолд Монголбанк өөр дээрээ байршуулсан, тодорхой шаардлага хангасан хуулийн этгээдийн дансаар дамжуулан гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах, тэдгээрийн экспортын орлогыг Монгол Улсаар дамжуулах эерэг үр нөлөөтэй бөгөөд Монгол Улсын Их Хурлын 2016 оны 71 дүгээр тогтоолд заасан гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх зорилт хангагдах эрх зүйн боломж бүрдэнэ гэж хууль санаачлагч үзэж байгаа юм. Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 23 дугаар зүйлд Монголбанк нь Засгийн газар болон банк, Хадгаламжийн даатгалын болон Ирээдүйн өв сан корпораци, Үндэсний төлбөрийн системийн тухай хуульд заасан шууд оролцогч, оператороос бусад хуулийн этгээд, иргэний мөнгөн хөрөнгийг хуримтлуулан хадгалах, төлбөр тооцоо хийх, зээлийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглосон тул одоогийн хуулийн зохицуулалтаар Монголбанк эдгээр аж ахуйн нэгжтэй төлбөр тооцооны данс нээж харилцах боломжгүй байна. Гадаад валютын ихээхэн хэмжээний орлоготой, валютын ханшид нөлөөхүйц аж ахуйн нэгжтэй төлбөр тооцоо, хөрөнгө байршуулах чиглэлээр Монголбанкнаас тэдгээртэй шууд харилцаж, төлбөр тооцооны зуучлалын үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлэх зорилгыг тодорхойлжээ.

ХЭРВЭЭ ЭНЭ ХУУЛИЙН ТӨСӨЛ БАТЛАГДСАН БОЛ ОЮУ ТОЛГОЙН АШИГ МОНГОЛД БОДИТ ӨГӨӨЖӨӨ ӨГӨХ БАЙЛАА.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэм
foto
Нийтлэгч: Сэтгүүлч Web

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Хятад Ард Улсад төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар 2022 оны 11 дүгээр сарын 27-28-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Хятад Ард Улсад төрийн айлчлал хийнэ.Айлчлалын үеэр Ерөнхийлө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Канад Улсын Парламентын Сенатын танхимын дарга бараалхав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Канад Улсын Парламентын Сенатын танхимын дарга Жорж Ж.Фюри 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр бараалхав.

Н.ГАНИБАЛ: ӨНГӨРСӨН ЖИЛ НЭГ ТӨЛГӨӨР ГУРВАН ШУУДАЙ ЦАГААН БУДАА АВДАГ БАЙСАН БОЛ ЭНЭ ЖИЛ ГАНЦХАН ШУУДАЙ БУДАА АВЧ БАЙНА

УИХ-ын нэгдсэн чуулганы энэ өдөр /2023.01.13/-ийн үдээс өмнөх хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибалаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад хандаж “Махны экспортын тухай” тавьсан асуу