loader
"Бээжин, Хонг Конг, Хөх хот, Сингапур чиглэлд зорчигчдын тоо буурсан учир авиа компаниуд зарим нислэгээ цуцалж байгаа"

"Бээжин, Хонг Конг, Хөх хот, Сингапур чиглэлд зорчигчдын тоо буурсан учир авиа компаниуд зарим нислэгээ цуцалж байгаа"

Улсын онцгой комисс яг одоо хуралдаж байна. 

Хуралдааны үеэр шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд салбар яамд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж буй талаар мэдээлэл хийв.

Тухайлбал, Зам, тээврийн хөгжлийн яамнаас "Автотээврээр сүүлийн гурав хоногт Эрээн хотоос Замын-Үүд рүү авчирч байгаа. Энэ хугацаанд өдөрт 6-10 автобус гаргаж зорчигчдыг тээвэрлэсэн. 

Агаарын тээврээр ирж буй зорчигчдоос сэжигтэй тохиолдол илэрвэл холбогдох хяналтын байгууллагуудад яаралтай мэдэгдэж байгаа. Нэгдүгээр сарын 23-наас эхлэн агаарын тээврээр Бээжин, Хонг Конг, Хөх хот, Сингапур чиглэлдзорчиж буй хүмүүсийн тоо буурсан учир авиа компаниуд зарим нислэгээ цуцалж байгаа.

Харин төмөр замын ачаа тээврийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна" хэмээн мэдээлэв.

foto
Нийтлэгч: Negug Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Бүжигчин Т.Саруултөгс:  “Ямар ч алдаагүй хүнд ярих юм байдаггүй”

Төв аймгийн гаралтай гэж сонсож байсан. Өөрийнхөө хүүхэд насны талаар дурсвал?Би Төв аймагт төрснөөрөө бахархдаг. Багадаа эмээ өвөө дээрээ өссөн. Таван настай байхдаа хотод орж ирээд хотын хүүхдүүдийг

Шивээсчин И.Бадрал:  “Жаргалд оргил гэж байхгүй. Араас нь дэндүү их хөөцөлдөөд нэмэргүй дээ”

Шивээсийг Мояачуудаас үүсэлтэй гэж үздэг. Тэгэхээр анх яаж үүссэн бэ? ямар утга санааг жинхэнэ утгаараа агуулж байсан бэ? гэдэг ч юмуу тэр талыг нь л илүү мэдмээр байдаг.

Солонгос улсад Солилцооны оюутан нярай хүүхдээ дэлгүүрийн үүдэнд хаяжээ

Солонгосын Жонжү хотод тав хоногтой нярайг дэлгүүрийн үүдэнд үлдээсэн хэрэг гарчээ. Тус хэргийн үйл явцын талаарх дүрс бичлэгийг Солонгосын KBS телевизээр олон нийтэд цацжээ.Жонжүд байрлах нэгэн ресто