loader
Улиастайн хуучин эцсээс Гачуурт хүртэл замыг 10 хоног түр хаана

Улиастайн хуучин эцсээс Гачуурт хүртэл замыг 10 хоног түр хаана

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах төсөл арга хэмжээний хүрээнд 13 байршилд шинээр авто зам тавихаар болсон. Төлөвлөгөөт ажлын нэг болох Гачууртаас Шар хадны автобусны эцсийн зогсоол хүртэлх  4.27 км засмал зам тавих ажил энэ оны тавдугаар сарын 10-ны өдрөөс эхэлсэн.

Тус ажлын хүрээнд Гачууртын авто замаас хойшоо 800 метр газарт газар шорооны ажил болон хашлага суурилуулах ажил гүйцэтгэж, зорчих хэсэгт асфальт бетон хучилт хийхэд бэлэн болоод буй юм. Үүнтэй холбогдуулан энэ баасан гараг буюу наймдугаар сарын 5-ны 23:00 цагаас 14-ний өдрийн 23:00 цаг хүртэл Улиастайн хуучин эцсээс Гачуурт хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлах гэж байна.

Иймд иргэд, жолооч нарыг тэмдэг тэмдэглэгээний дагуу хөдөлгөөнд оролцохыг холбогдох байгууллагаас уриалж байна.

Тус замыг шинээр тавьснаар Шар хадны эцсийн буудлаас Гачуурт чиглэлд авто замын шинэ сүлжээ бий болохоос гадна Гачууртын зам, Шар хадны гудамжны авто замын хөдөлгөөний ачааллыг хуваарилж, түгжрэлийг бууруулах ач холбогдолтой юм.


foto
Нийтлэгч: Сэтгүүлч Web

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Н.ТҮВШИНБАЯРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ

Олимпийн аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийг шүүх хурал Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэллээ.Хуралд шүүх бүрэлдэхүүнээр Б.Батболор, Х.Одбаяр, И.Ганбат нар оролцоно. Харин хо

МИАТ компаниас ирэх сараас шууд нислэг үйлдэнэ

МИАТ компаниас ирэх зургаадугаар сард гадаад улс руу хийгдэх нислэгийн хуваарийг танилцууллаа.Тодруулбал "Боинг 767-300" агаарын хөлгөөр долоо хоногт Франкфурт руу тав, Токио дөрөв, Сөүл рүү өдөр бүр,

Э.Бат-Өлзий: Өөрийн амьдралын хэв маягаар өтгөнөө хэвийн байлгаж чадахгүй бол заавал мэргэжлийн эмчид үзүүлээрэй

Сайн байна уу? - Та өөрийгөө манай уншигчдад танилцуулна уу? - Намайг Эрдэнийн Бат-Өлзий гэдэг. 1999 онд Анагаах Ухааны Их сургууль төгссөн. Бүдүүн шулуун гэдэсний мэс заслын эмчээр 2