loader
Нэнси Пелоси: Тайванийг хэзээ ч ганцааранг нь орхихгүй

Нэнси Пелоси: Тайванийг хэзээ ч ганцааранг нь орхихгүй

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси энэ сарын 3-нд Тайваньд богино айлчлал хийгээд буцав. Тэрээр “Бид Тайванийг хэзээ ч ганцааранг нь орхихгүй” гэжээ.   

Түүний айлчлалын дараа БНХАУ-ын цэргийн сургуулилт идэвхжжээ. Арлын эргэн тойрны зургаан бүсэд өнөөдрөөс эхлэн даваа гараг хүртэл сургуулилт үргэлжилнэ.

Тайванийн тал хятадын 27 байлдааны онгоц агаарын бүсэд нь нэвтэрсэн гэжээ. Тэдэнд анхааруулга өгөх зорилгоор Тайванийн Батлан хамгаалах яам өөрсдийн сөнөөгч онгоцоо хөөргөсөн байна.

“Ройтерс” агентлаг дронтой төстэй зүйл Тайванийн Кинмэн арлын дээгүүр ниссэн, энэ нь Тайваниас хэдхэн цагийн зайтай гэж мэдээлжээ. Тайвань эдгээрийг холдуулахын тулд ослын утаагаар дохио өгсөн байна.

Тайванийн цэргүүд байлдааны бэлэн байдалд байна.

Нэнси Пелосигийн айлчлалын өмнө БНХАУ дэлхийн хамгийн их ачаалалтай усан замын нэг болох Тайванийн хоолойд бэлтгэл хийн, холын зайн тусгалтай пуужин хөөргөнө гэдгээ мэдэгдсэн юм. Харин Тайваньчууд Украин шиг байдалд орох вий хэмээн эмээж байна.

Мөн Тайванийн эрх баригчид хөрш Япон, Филиппиний талтай агаарын шинэ зам нээх талаар ярилцаж эхэлжээ.  

Пелосигийн айлчлалын дараа ИХ7-гийн орны Гадаад хэргийн сайд нар хамтарсан мэдэгдэл гаргаж, “БНХАУ айлчлалыг шалтаглан бүс нутгийн тогтвортой байдалд эрсдэлтэй алхам хийж байна. Цэргийн түрэмгий ажиллагаа явуулах шаардлагагүй юм. Парламентын гишүүд бусад улсуудад айлчлах нь энгийн үзэгдэл” гэжээ. 

Нэнси Пелоси айлчлалынхаа дараа “Дэлхийн удирдагчид, ер нь ямар ч хүн Тайваньд айлчилж, тэдний ардчиллыг хүндэтгэх эрхтэй. Мөн тэдний амжилтаар бахдан, хамтын ажиллагаагаа баталгаажуулах зорилгоор айлчлахад БНХАУ саад болохгүй” гэсэн юм.

Эх сурвалж: BBC   

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Сансрын нисэгч В.А.Жанибековт НИТХ-ын тогтоолоор “Нийслэл Улаанбаатар хотын хүндэт иргэн”-ий өргөмжилжээ

Зөвлөлт Холбоот Улсын хошой баатар, БНМАУ-ын баатар, сансрын нисэгч В.А.Жанибековт НИТХ-ын тогтоолоор “Нийслэл Улаанбаатар хотын хүндэт иргэн”-ий өргөмжилжээ.Мөн ОХУ-ын хошой баатар, Монгол Улсын баат

“ЮНЕСКО”-ын тайзнаа "Нүүдэлчдийн домог" тоглолт боллоо

Бүгд Найрамдах Франц Улсад болж буй “Монголын соёлын өдрүүд” цогц арга хэмжээ үргэлжилж байна.

Энэ намар дэлхийн хүн ам 8 тэрбум хүрнэ

Дэлхийн хүн ам энэ оны 11 дүгээр сарын 15-нд 8 тэрбумд хүрч, 2030 он гэхэд 8.5 тэрбум болно гэж НҮБ мэдээлжээ. НҮБ-ын мэргэжилтнүүд долоодугаар сарын 11-нд тэмдэглэдэг дэлхийн хүн амын өдрийг тохиолду