УИХ-ын Ээлжит бус чуулган өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтийн ажиллагааны дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын гадаад, дотоод нөхцөл байдлын талаар мэдээлэл, ҮАБЗ-ийн илтгэлийг сонсоно.
Ерөнхийлөгчийн илтгэлийн дараа УИХ дахь намын бүлгүүд болон холбогдох байнгын хороод хуралдана. Ерөнхийлөгчийн илтгэлийг хаалттай горимоор явуулахаар шийдвэрлэлээ.
Монгол Улсын Их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд зааснаар хаалттай хуралдаанд дуу, дүрс бичлэг хийх, гар утас бусад хөдөлгөөнт төхөөрөмж авч орох, утсаар ярихыг хориглоно гэж заасан тул гишүүд танхимд гар утас хэрэглэх, дүрс бичлэг хийхгүй байхыг УИХ-ын дарга сануулав.
11/27
Эдийн засаг
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 54.4 хувиар өсөв

















Сэтгэгдэл үлдээх