loader
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монголд айлчлахаар хүрэлцэн ирлээ

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монголд айлчлахаар хүрэлцэн ирлээ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.


БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-г Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин "Чингис хаан" олон улсын нисэх буудалд угтаж авлаа.


БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И 7-8-нд Монгол Улсад албан ёсоор айлчлах бөгөөд айлчлалын үеэр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй хэлэлцээ хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт тус тус бараалхана. Энэхүү айлчлалаар хоёр тал Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бодит агуулгаар баяжуулах, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, БНХАУ-ын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй бүтээн байгуулалтын төслүүдийн хэрэгжилтийг түргэтгэх, хилийн боомтуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх болон олон улс, бүс нутгийн зарим асуудлаар санал солилцоно.


foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сингапурын хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Бүгд Найрамдах Сингапур Улсад өнгөрөгч долдугаар сард албан ёсны айлчлал амжилттай хийгээд ирсэн. Энэхүү айлчлалын хүрээнд яригдсан асуудлуудын дагуу Сингапурын хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөгчдийн баг Монгол Улсад хүрэлцэн ирж ажиллаж байна. Өнөөдөр Ерөнхий сайдад Сингапурын Хамтын ажиллагааны байгууллагын гүйцэтгэх захирал Конг Вай Ман бараалхлаа.

500 тэрбумаас нэг их наядыг олдог ч, орлогоо мэдүүлдэггүй машин, гар утасны ченжүүдийг хянана

Татварын ерөнхий газраас бизнес эрхэлдэг иргэдийн борлуулалт, орлогод судалгаа хийсэн талаар мэдээлсэн.Тодруулбал, жилд 50 мянган автомашиныг иргэний журмаар оруулж ирж, нэг их наядын орлого олсон маш

"Яндангаа хөөлье-Өнтэй өвөлжье" аянд нэгдээрэй

Галлагааны улирал эхэлж байгаатай холбоотойгоор БОАЖЯ, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороо, УБЗАА, Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, НМХГ, “Таван толгой түлш” ХХК, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Бохирдлыг бууруулах замаар эрүүл мэнд, хүрээлэн буй орчны тогтвортой байдлыг сайжруулах нь" төсөл болоод бусад холбогдох байгууллагуудаас хамтран 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж эхэлсэн.