loader
Автобусны 200 буудлыг ариутган халдваргүйжүүлнэ

Автобусны 200 буудлыг ариутган халдваргүйжүүлнэ

Улаанбаатар хотын хэмжээнд автобусны 800 гаруй буудал бий. Эдгээрээс саравч, сүүдрэвч байгуулж, сандал суудал тавьж тохижуулсан нь 300 гаруй. Зуны амралтын эрин дуусаж, хичээл сургууль эхлэх дөхөж байгаатай холбогдуулан автобусны буудлуудыг угааж, ариутгах ажлыг нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байна.

Наймдугаар сарын 1-ээс эхлэн төвлөрөл ихтэй, олон хүн зорчдог автобусны 200 буудлыг сонгож, хөөстэй угаалга цэвэрлэгээ, ариутгалыг найман удаагийн давтамжтайгаар хийж буй юм. Мэргэжлийн зургаан байгууллага дүүргүүдийг хуваарилан авч ариутган халдваргүйжүүлж байна. Тэдгээр байгууллагын нэг болох Фирма ХХК-ийн ажилтан Б.Хулан хэлэхдээ:

-Бид энэ сарын эхнээс автобусны буудлуудыг халдваргүйжүүлж, ариутгаж байна. Автобусны буудал орчим хог хаягдал маш их байна. Тиймээс хог хаягдлыг нь эхэлж цэвэрлээд ариутгал, хөөстэй цэвэрлэгээг хийдэг. Удаан тогтсон хир, буртаг арилахдаа муу байхын дээр хүмүүс нус, цэрээ ил задгай хаясан байх нь түгээмэл. Мөн зар наасан цавуу болон скочийг арилгахад хүндрэлтэй байдаг. Тиймээс та бүхэн маань автобус хүлээх зуураа хог хаягдлаа зориулалтын саванд хийж, нийтийн эзэмшлийн зам талбайд ариг гамтай хандаж байгаарай гэж хүсье гэлээ.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Дэлгүүр орохдоо түр асаалттай орхисон автомашинаас 3 сая төгрөг хулгайлжээ

Цагдаагийн байгууллагад өчигдөр /2023.02.02/ 17:10 цагийн орчимд "Орхон аймгийн нутаг дэвсгэрт дэлгүүрийн гадна асаалттай орхисон тээврийн хэрэгслээс бэлэн мөнгө хулгайд алдсан” гэх дуудлага, мэдээлэл

Г.Ариунбаатар: Энэ сард “Тосгоны алдар” болон “Травиата” дууриудад гоцолно

Монгол Улсын гавьяат жүжигчин, Соёлын элч, Мариинский театрын зочин гоцлол дуучин Г.Ариунбаатар Мариинский театрын тайзнаа ээлжит дууриуддаа дуулах гэж байна. Түүний хувьд энэ сарын 22-нд Италийн хөгж

Х.БАТТУЛГА: АРДЧИЛЛЫН ТӨЛӨӨ ЗҮРХ НЬ ЦОХИОЛДОГ ХЭН БҮРТЭЙ ЭВСЭНЭ

Ардчилсан намын даргад нэр дэвшигчид өнөөдөр (03.16) Хэнтий аймгаас эхлэн намын иргэд сонгогчидтойгоо уулзах уулзалтаа эхлүүллээ.Энэ үеэр намын даргад нэр дэвшигч Х.Баттулга Хэнтий аймгийн Ардчилсан н