loader
Явган хүний зам засвар, замд тэмдэг тавих ажлууд үргэлжилж байна

Явган хүний зам засвар, замд тэмдэг тавих ажлууд үргэлжилж байна

Нийслэлийн явган хүний зам засвар, замд тэмдэг тэмдэглэгээ тавих ажлууд үргэлжилж байна.  

Баянгол зочид буудлын автобусны буудлын хойд хэсгийн явган хүний замыг стандартад нийцүүлэн засаж эхэлжээ. Ингэснээр явган хүн саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлнэ.

Мөн С.Амарсанаагийн гудамжны засвар, шинэчлэлийн хүрээнд Макс Молл их дэлгүүрийн баруун талын уулзвараас Ахуйн үйлчилгээний уулзвар хүртэлх замын зүүн талын урсгалын зорчих хэсэгт хучилт, хэвтээ тэмдэглэл хийжээ. Үргэлжлүүлэн явган хүний замыг засаж байна.

Энэ ажлын хүрээнд Гранд плазагийн зүүн талын авто зам, явган хүний замыг шинэчилж байна.

Цамбагараваас хойш Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо хүртэлх Дэнжийн замыг засаж, хучилт, хэвтээ тэмдэглэл хийж дууслаа. Одоо явган хүний замыг засан, шинэчилж байна.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Үнэт цаасны бүртгэлийн шимтгэл буурлаа

Компанийн хувьцаа бүртгэх үйлчилгээний хөлсийг 10-40 хувиар, компанийн бонд, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас бүртгэх үйлчилгээний хөлсийг 36 хүртэлх хувиар бууруулав.Монголын хөрөнгийн биржийн Төлөөл

Шинэ коронавирусийн дэлхийн болон Монголын эдийн засагт үзүүлж буй нөлөөлөл

Голомт банкны нөөцийн удирдлагын газрын арилжааны хэлтсийн захирал Г.Мөнх-Эрдэнэ болон Эдийн засаг, судалгааны албаны макро эдийн засагч Г.Батзориг нар шинэ коронавирусийн дэлхийн болон монголын эдийн

"Түүний шүлгийн хэлбэр яг л лаазтай пиво шиг харагддаг"

Та бол Улаанбаатар хотын унаган хүүхэд энэ их хотынхоо аль хэсэгт нь бага нас тань өнгөрөв?Би чинь 120 мянгатын унаган хүүхэд юм. Заримдаа хүмүүстэй танилцахдаа тоглоом шоглоом болгоод 120 мянгатын