loader
НМХГ-ын дарга Б.Батшагайг ажлаас чөлөөлөхийг үүрэг болголоо

НМХГ-ын дарга Б.Батшагайг ажлаас чөлөөлөхийг үүрэг болголоо

Шадар сайд С.Амарсайхан Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт өнөөдөр /2022.08.09/ ажиллаж байна. Тэрбээр Засгийн газраас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байгаа дунд шатны удирдлагуудыг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргалаа.

Шадар сайд С.Амарсайхан МХЕГ-ийнхан хариуцлага, ёс зүй өндөр байх ёстой атал зургадугаар сард гаргасан шийдвэрийг одоо хүртэл биелүүлээгүй, махны асуудал цэгцрээгүй байна. Иймд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга М.Баасандоржийг дунд шатны удирдлагуудыг ажлаас чөлөөлөх үүрэг өгөв.

Тодруулбал, НМХГ-ын Хүнсний аюулгүй байдал хариуцсан хэлтсийн даргаТ.Нямбаатар, НХЕГ-ын даргыг Б.Батшагайг чөлөөлөхийг МХЕГ-ын дарга Б.Баасандоржид үүрэг болголоо.

Мөн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг есдүгээр сарын 1-ний дотор Засгийн газарт танилцуулах. Хоёрдугаарт, лабораторуудын хүчин чадлыг сайжруулах чиглэл өглөө.

Эргэн сануулахад, МХЕГ өнгөрсөн тавдугаар сараас хойш махны асуудалд хяналт тавьж ажиллаж байгаа ч одоог хүртэл ямар ч дүгнэлт, шийдвэр гараагүй байгаа юм. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах Эмээлтэд Хятадын хөрөнгө оруулалттай “Эм Ди Си Пи” ХХК-ийн эзэмшлийн махны үйлдвэр зориулалтын бус орчинд, орц найрлага нь тодорхой бус бүтээгдэхүүн ашиглан мах бэлтгэж байсан нь тогтоогдсон. Үүнтэй холбоотойгоор иргэдийн гаргасан гомдлын дагуу МХЕГ 20 үйлдвэрт шалгалт хийж, лабораторийн шинжилгээг хийсэн юм. МХЕГ-аас өгсөн мэдээллээр “Хяналт шалгалт үргэлжилж байгаа. Мөн цагдаагийн байгууллага хэрэг бүртгэл үүсгэж мөрдөн шалгаж байна.

Тус ажиллагааны дүгнэлт гарсны дараа махны үйлдвэрүүдийг цаашид нээх эсэх нь тодорхой болно. Одоогоор лацтай үйлдвэрүүдийн махыг устгалд оруулаагүй, хадгалж байгаа. Хяналт шалгалт үргэлжилж байгаа болохоор тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” гэх хариултыг өгсөн юм.

Харин үүнийг Шадар сайд ажлаа мэдэхгүй дунд шатныхан асуудлыг шалгаж дуусахгүй байна гэж бухимдав. Өнөөдрийн хуралд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хүнсний аюулгүй байдал хариуцсан албан тушаалтнууд оролцож байгаа бөгөөд шалгалтын ажил үргэлжилж буйг тодотгоод шалгалтын дүнд үндэслэн зөрчлийн хэрэг нээсэн болохыг хэлсэн юм. Харин Шадар сайд тухайн шалгалтын дүгнэлтийг харахыг хүссэн ч зөрчлийн хэрэгт хавсаргасан, одоо байхгүй байгааг онцоллоо.

 

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг олон улсын өдөр тохиож байна

Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг олон улсын өдөр тохиож байна.БШУЯ, БЕГ, Монголын урлагийн сэтгэл заслын мэргэжлийн холбоо, НҮБ Хүүхдийн сан, хүн амын сангийн дэмжлэгтэйгээр үе тэнгийнхний дээрэлхэлт ял

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Экспортын шинэ гарц Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг найман сарын хугацаанд ашиглалтад орууллаа

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд экспорт, импортын шинэ гарц болох Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.9 километр төмөр зам өнөөдөр ашиглалтад орлоо. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээлтийн арга хэмжээнд оролцож үг хэллээ. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

ТОЙМ

ТОЙМ


2023-01-26 09:26 PM

Нэгдүгээр сарын 26-ны өдөр болох үйл явлын тойм:10.00-13.00 цагт: Нээлттэй Нийгэм форумын хурлын танхимд “Глоб интернэшнл” төвөөс "ИРГЭДИЙН МЭДЭХ ЭРХ ХАНГАГДАЖ БАЙНА УУ?" хэлэлцүүлэг зохион байгуулна.