loader
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ МОНГОЛ УЛСАД БИОЛОГИЙН ЗЭВСЭГЛЭЛИЙН ЗОРИУЛАЛТТАЙ ЛАБОРАТОРИ ОГТ БАЙХГҮЙГ АЛБАН ЁСООР МЭДЭГДЭВ

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ МОНГОЛ УЛСАД БИОЛОГИЙН ЗЭВСЭГЛЭЛИЙН ЗОРИУЛАЛТТАЙ ЛАБОРАТОРИ ОГТ БАЙХГҮЙГ АЛБАН ЁСООР МЭДЭГДЭВ

ОХУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслээр Монгол Улс АНУ-ын дэмжлэгтэйгээр биологийн лабораторитой болжээ гэх мэдээлэл явах болсон. Энэ асуудлаар Гадаад харилцааны яам мэдэгдэл гаргасан. Харин өнөөдөр сайд Б.Батцэцэг албан ёсны хариулт өгсөн байна.
Б.БАТЦЭЦЭГ: "Монгол Улсад биологийн зэвсэглэлийн зориулалттай био лаборатори огт байхгүй. Ийм лабораторитой болох эрх зүйн үндэслэл ч байхгүй. Энэ төрлийн лабораторийг байгуулах, хөгжүүлэх зорилго байхгүй, яриа хэлэлцээр байхгүй. Тэр дундаа АНУ болон Европын Холбооны улсуудтай энэ талын харилцааг хөгжүүлэх, лаборатори байгуулах асуудал огт яригдаагүй.
Дэлхийн геополитикийн байдал маш хүнд байна. Хардах эрх хэнд ч бий. Цар тахалтай холбоотойгоор дэлхийн улс орнууд хамтран төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаа идэвхжсэн.
Энэ мэдээлэл ОХУ-ын "Извезтия" сонинд 3-4 удаа нийтлэгдсэн. Анхны эх сурвалж болох судлаач, эрдэмтэн хүн энэ саналыг гаргасан. Мөн Хятадын хэвлэлд гарсан.
Олон улсын хэвлэлүүд дээр гарч байгаа мэдээлэл нь үнэн бодит байдал нийцээгүй. Манай бодлогын хувьд эргэлзэх зүйл байхгүй. Манай гадаад бодлого нээлттэй, олон тулгуурт, энхийг эрхэмлэсэн зарчмаа баримталж байгаа.
Цаашид хэрэв хүсэх юм бол олон улсын зохих байгууллага, энэ асуудлыг гаргаж ирж байгаа ОХУ-ын байгууллага болон хүмүүсийг хардаж байгаа лаборатори, байгууллагын үйл ажиллагаатай танилцуулахад нээлттэй.
Бид өнгөрсөн өдрүүдэд энэ мэдээлэл гарч, хардалт төрүүлж болохуйц ямар үйл ажиллагаа явагдсаныг нягталсан. Монгол Улсын Ерөнхийлөгч холбогдох байгууллагуудыг мэдээллээ нэгтгээд ҮАБЗ дээр танилцуулах үүрэг өгсөн" гэв.
foto
Нийтлэгч: Сэтгүүлч Web

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

БНСУ-ын Засгийн газрын албан ёсны визийн цахим хуудсыг хуулбарлан хуурамч виз гаргаж буй үйлдлийн хохирогч болохгүй байхыг анхаарууллаа

Иймд дээрх байдлаар залилан мэхэлж байгаа хууль бус "виз зуучлагч"-аас болж Монгол иргэд эд мөнгөний хохирол амсахгүй байхыг хүсэж байна.

Г.Ёндон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирлаар томилогдож, тамга тэмдгээ хүлээн авлаа

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирлаар томилогдсон Г.Ёндон өмнөх захирал Х.Бадамсүрэнгээс тамга тэмдгээ хүлээн авч, албан ёсоор үүрэгт ажлаа эхлүүлж буй талаар erdenetinfo мэдээлэв.

Засгийн газрын хуралдаанаар 22 асуудал хэлэлцэнэ

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болно.Хуралдаанаар,Нийслэл Улаанбаатар хотын авто замын талаар авах зарим арга хэмжээний тухай"Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар байгуулах ту