loader
Сайжруулсан шахмал түлш борлуулах хүсэлтэй иргэдийг өнөөдрөөс бүртгэж эхэллээ

Сайжруулсан шахмал түлш борлуулах хүсэлтэй иргэдийг өнөөдрөөс бүртгэж эхэллээ

Тавантолгой түлш ХХК 2022-2023 оны галлагааны улиралд сайжруулсан шахмал худалдан борлуулах хүсэлтэй иргэдийг өнөөдрөөс www.burtgel.ttt.mn цахим хаягаар бүртгэж эхэллээ.

Галлагааны улиралд нийслэлийн хэмжээнд 670 цэгээр сайжруулсан шахмал түлш худалдан борлуулах бөгөөд дүүрэг тус бүр хүн ам, өрхийн тооноос хамааран харилцан адилгүй байх юм.

2021-2022 оны галлагааны улиралд хамтран ажилласан борлуулалтын цэгүүдээс үр дүнгээ 100 хувь хангалттай дүгнүүлсэн 423 цэгтэй гэрээгээ үргэлжлүүлж, хамтран ажиллана. Үлдсэн 247 цэгийг дээрх цахим хаягаар хүсэлт илгээсэн иргэдээс сонгон шалгаруулж гэрээ байгуулах юм.

Сонгон шалгаруулалтыг Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболдоор ахлуулсан хамтарсан ажлын хэсэг шалгаруулах юм. Иргэдийн хүсэлтийг энэ сарын 21-ний 18:00 цаг хүртэл хүлээн авна.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

М.Бямбацогт: Төмөр замчдын үр дүнгийн цалинг 200 хувиар тооцож олгох үүрэг өглөө

МАН-ын бүлгийн өнөөдрийн /2023.01.09/ хуралдаанаар оффтэйк гэрээгээр барьсан төмөр замын үйл ажиллагааны талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтын мэдээллийг сонссон. Сайдын мэдээлэлтэй холбогд

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН АРДЧИЛСАН НАМЫНХАН ЭВ НЭГДЛИЙГ ЭН ТЭРГҮҮНД ТАВЬЖ БАЙНА

Боржигон өв соёлын голомт нутаг Говьсүмбэр аймгийн Ардчилсан намын гишүүд, ардчиллыг дэмжигч иргэдтэй уулзаж бодлого, мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.Нутаг, нутгийн адил Говьсүмбэр аймгийн Ардчилсан на

Алхагчид “4 аймаг, 400 км” алхалтаа эхлүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилга, Биеийн тамир, спортын улсын хорооноос зохион байгуулж буй “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аяныг дэмжиж, Монголын явган алхалтын холбооны есөн тамирчин эх орны бар