loader
Зогсоолын тоог бууруулж, наадамчдыг нийтийн тээврээр зорчуулна

Зогсоолын тоог бууруулж, наадамчдыг нийтийн тээврээр зорчуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны салбар хорооноос өнөөдөр /2022.07.07/ мэдээлэл хийлээ.


Гадаадын болон дотоодын 1000 гаруй сурвалжлагчид хүсэлт гаргасан ба 600 орчим мандатыг олгож байна. Мандатын үнэ 25 мянган төгрөг, гадаадын сэтгүүлчдийнх 100 ам.доллар байх талаар зохион байгуулах хороо мэдэгдлээ.

Мандатын тухайд нийт дөрвөн төрөл бөгөөд ялгаа нь:

УЛААН- Хүй 7 худаг, Төв цэнгэлдэхэд ажиллах зураглаач, инженер техник, хэвлэл мэдээллийн ажилтанд олгоно

ЦЭНХЭР – Ерөнхий сурвалжилгын мандат буюу төв цэнгэлдэх хүрээлэн, сур, шагайн харвааг сурвалжлах эрхтэй

НОГООН – Зөвхөн төв цэнгэлдэх хүрээлэнд буюу ногоон зүлгэн дээр ажиллах

ШАР – Гадаадын сурвалжлагч, сэтгүүлчдэд олгож байгаа аж.

Харин автомашины зөвшөөрлийн хуудас хэвлэлтээс хараахан гараагүй байгаа юм байна.

ЦЕГ-ын нийтийн хэв журмыг сахиулах албаны Хурандаа Т.Лхагвадорж:

-Нийтийн хэв журмыг хангах чиглэлээр баяр наадмын хамгаалалтын ажлын бэлтгэл үргэлжилж байна. Албан ёсоор өнөөдрөөс буюу 7-13-ныг дуустал үргэлжлэх юм. Хурдан морины уралдааны үеэрх болон Төв цэнгэлдэхийн орчим хамгаалалтад гарна. 9-14-ний хооронд 3600 орчим алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана.

Энэ жилийн баяр наадам онцлогтой болж байгаа учраас орон нутаг руу чиглэсэн иргэдийн хөдөлгөөнийг зохицуулах, бэлтгэл ажлыг хийж байна.

Явган эргүүл, завьт, морьтой, машинтай эргүүлүүд ажиллана. Авто замын хязгаарлалт зохицуулалтыг хийх юм.

ТЦА-ны Замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн дарга Б.Батболд:

-Төв цэнгэлдэх хүрээлэнгийн автомашины зогсоолын асуудал ярвигтай байна. Өмнө нь зогсоолын тоо 3500 байсан бол өнөөдрийн байдлаар 1500 орчим байна. "Г" зөвшөөрөл нь Дүнжингарав худалдааны төвд, Мишээл Экспо төвийн зогсоолд болон Вокзалын баруун талд байдаг 1000 автомашины зогсоолд байршуулаад нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчиж, наадамчин олныг татан авах боломжтой байдлаар зохицуулалт хийхээр төлөвлөж байна.

Соёолонгийн уралдаантай үед нэг чигийн хөдөлгөөнд урсгалыг татах зохион байгуулалтыг хийх шаардлагатай байдаг. Учир нь хөдөлгөөний эрчим маш их нэмэгддэг учир ийм зохицуулалт хийдэг.

Мөн 300 орчим такси үйлчлэх ба тэдэнд тодорхой зөвшөөрөл олгохгүй ч албан ёсны лого тэмдэгтэй, зориулалтын үйлчилгээнийх байх юм. Өөрийн тээврийн хэрэгслээс илүүтэй нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхийг зөвлөж байна.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Сурагчдын амралтын хуваарь батлагджээ

БСШУС-ын сайдын 2020 оны А/244 дүгээр тушаалаар хичээлийн жилийн бүтцэд өөрчлөлт оруулан баталж, тухайн бүтцийг өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургууль мөрдөж байна.

Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах авлигын гэмт хэрэг 56 хувиар өсөв

Монгол Улсад энэ оны эхний 11 сарын байдлаар 33.5 мянган гэмт хэрэг бүртгэгджээ.Энэ нь өмнөх оны мөн үеэс 44.3 хувиар өссөн үзүүлэлт аж. Гэмт хэргийн гаралт өсөхөд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нөлөө

Нийслэлийн нийтийн тээвэрт үе шаттайгаар шинэ автобуснууд нэвтрүүлнэ

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн өнгөрсөн баасан гарагт нийтийн тээврийн салбарт тулгамдсан асуудлуудтай газар дээр нь танилцаж, гарц ш