loader
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн арын замд борооны ус зайлуулах шугам угсарч байна

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн арын замд борооны ус зайлуулах шугам угсарч байна

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг, Нийслэл хүрээ өргөн чөлөө Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн арын зам дагуу ус зайлуулах шугам угсрах ажлыг Геодези, усны барилга байгууламжийн газар /ГУББГ/ гүйцэтгэж байна.

Тус замд борооны ус зайлуулах шугам байгаагүйн улмаас авто замын зорчих хэсэгт борооны ус их хэмжээгээр тогтож, авто замын хөдөлгөөн удааширч аж ахуйн нэгжүүд болоод явган зорчигчдод хүндрэл учирдаг байжээ.

Энэхүү асуудлыг шийдвэрлэхээр НЗДТГ, Нийслэлийн Замын хөгжлийн газрын захиалгаар Геодези, усны барилга байгууламжийн газраас тус байршилд шугам сүлжээ угсралтын ажлыг хийж гүйцэтгэж байна. 

Өчигдрийн /2022.08.14/ байдлаар 374 м газар ус зайлуулах шугам хоолой угсарч, зам хөндлөн сэтэлгээ хийж, хуванцар болон ган хоолой 374 метрийг байршуулж, ус хүлээн авах шүүрт худаг 12 ширхэг, үзлэгийн худаг 12 ширхгийг суурилуулжээ.  

Эх сурвалж: НЗДТГ

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Наадмын сорилго барилдаанд Харцага Б.Бат-Өлзий түрүүлэв

"Мөнхийн Үсэг" группийн 30 жилийн ойд зориулсан "Үндэсний их баяр наадмын сорилго" улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Алдар” СХ, "Монтед" констракшн, “Өн

Барилгын материалын үнийн өсөлтөд аудит хийнэ

БХБ-ын сайдын ээлжит шуурхай хуралдаан өчигдөр болж, барилгын материалын үнийн өсөлтийг тооцох магадлалын ажлын дүн хэлэлцэв.Барилгын хөгжлийн төвийн Зураг төсөл, магадлалын хэлтсийн дарга Э.Хангалын

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх МҮОНРТ-ийн алтан сан хөмрөгийг 4К,   тоон системд шилжүүлэх төслийн нээлтэд оролцлоо.

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх МҮОНРТ-ийн алтан сан хөмрөгийг 4К, тоон системд шилжүүлэх төслийн нээлтэд оролцлоо.