loader
Томоохон гол, мөрнүүд үерийн аюултай түвшинг 20 см даван үерлэж байна

Томоохон гол, мөрнүүд үерийн аюултай түвшинг 20 см даван үерлэж байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сарын 16-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Хангай нуруунаас эхтэй Хөгшин Орхон, Хэнтий нурууны зүүн хажуугийн Хэрлэн, Улз зэрэг гол үерийн түвшинг 5-15 см, Улз гол Эрээнцав орчимд үерийн аюултай түвшинг 20 см даван тус тус үерлэж байна.

Мөн ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Иймд дээр дурдсан голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж байгаа малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, аялал, амралт, зугаалгаар явж байгаа иргэдийг үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг ОБЕГ онцгойлон анхаарууллаа.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Үндсэн хуулийн цэцийн өмнө гаргасан зөрчилтэй шийдвэрүүдийг хүчингүй болгов

Үндсэн хуулийн цэцийн өчигдрийн /2022.8.15/ их суудлын хуралдаанаар Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг Үндсэн хуулийн

АИ-92 автобензиний 36, дизель түлшний 24 хоногийн нөөцтэй байна

Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээлснээр, улсын хэмжээнд 2022 оны долдугаар сарын 15-ны өдрийн байдлаар дунджаар А-80 автобензиний 51 хоног, АИ-92 автобензиний 36 хоног, АИ-95 автобензиний 39 х

Иргэдийн амь насыг авран хамгаалсан 13 алба хаагчийг тус бүр 500 мянган төгрөгөөр урамшууллаа

Гол, усны ослоос 11 иргэний амь насыг авран хамгаалсан Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагчийг аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав хүлээн авч уулзан, тус бүр 500 мянган төгрөгийн мөнгөн урамшуулал олгожээ.