loader
БОАЖ-ын сайд албан даалгавар гаргалаа

БОАЖ-ын сайд албан даалгавар гаргалаа

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ албан даалгавар гаргалаа. Тус албан даалгавар нь "Газрын тосны бүтээгдэхүүний жижиглэн худалдааны үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хөрсний бохирдол үүсгэгч нүхэн жорлонгийн хэрэглээг зогсоож, стандарт шаардлагад нийцсэн нийтийн ариун цэврийн байгууламжийг 2022 оны 11 сарын 1-ний өдрөөс өмнө байгуулах" тухай юм.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн нутаг дэвсгэрт газрын тосны бүтээгдэхүүний жижиглэн худалдааны үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд "Хог хаягдлын тухай хууль"-ийн 10 зүйлийн 10.3.6 дах заалтад "... аж ахуйн нэгж, байгууллага нь хөрс бохирдуулагч жорлон байгуулахыг хориглоно" гэж заасныг хэрэгжүүлэн хөрс, ус бохирдуулагч нүхэн жорлонг буулгана. Мөн нүхэн жорлон ашигласны улмаас хөрс, усны бохирдол үүсэх нөхцөл бүрдэх тул яаралтай нөхөн сэргээх, байгальд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах төвийн шугамд холбогдсон нийтийн ариун цэврийн байгууламж, байгаль орчинд ээлтэй, эко бие засах газар байгуулах гэжээ.

Түүнчлэн,  иргэд үйлчлүүлэгчдийг нийтийн ариун цэврийн байгууламжид чөлөөтэй үйлчлүүлэх боломжоор хангах, стандартын шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламж байгуулах, байгальд сөрөг нөлөө үзүүлэх аливаа үйлдэл гаргахгүй байхыг тус тус даалгасныг тус яам мэдээлэв. 

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Нийтийн хоолны салбараас ресторан хамгийн их, баар хамгийн бага орлого олжээ

Нийтийн хоолны салбарын орлого 2022 оны эхний есөн сарын байдлаар 746.7 тэрбум төгрөг байжээ.

Элчин сайд Ө.Батбаяр Америкийн Нэгдсэн Улсын Ерөнхийлөгч Ж.Байденд бараалхав

Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ө.Батбаяр Америкийн Нэгдсэн Улсын Ерөнхийлөгч Ж.Байденд бараалхав.Элчин сайд Ө.Батбаяр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх

Марафонч Б.Сэр-Од 26 дугаар, Ц.Бямбажав 42 дугаар байрт шалгарлаа

"Орегон-2022" Хөнгөн атлетикийн ДАШТ-ий марафон гүйлтийн эрэгтэйчүүдийн төрөлд Монголын 3 тамирчин оролцож, гавьяат тамирчин Б.Сэр-Од 2:11:39 амжилтаар 26 дугаар байр, ОУХМ Ц.Бямбажав 2:14:44 амжилтаа