loader
Улаанбаатарт 19 градус дулаан байна

Улаанбаатарт 19 градус дулаан байна

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө шөнө нутгийн төв хэсгээр, маргааш өдөр нутгийн зүүн хагаст усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул  болзошгүй үер ус, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Өнөөдөр 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр зүүн өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 13-15 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 1-6 грдус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дарьгангын тал нутаг, Халх голын сав газраар 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 18-23 градус, бусад нутгаар 8-13 градус, өдөртөө нутгийн зүүн хэсгээр сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 14-19 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 25-30 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 17-19 градус дулаан байна.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Эмийн аюулгүй байдлыг Хянан шалгах түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Н.Учралыг томилов

УИХ-ын “Хүний эмийн чанар, хуурамч болон стандарт бус эмийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн асуудлаар Монгол Улсад эмийн хяналт шалгалтыг сайжруулах, эсхүл хяналт шалгалтын үйл ажиллагааг үр дүнтэй болгох т

УЛААНБААТАР ХОТОД ШАТАХУУН ОЛГОХ ТҮР ХУВААРЬ

Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Шуурхай штабын шийдвэрээр энэ сарын 4-15-ны өдрийг дуустал Улаанбаатар хотод автомашины улсын дугаарын сүүлийн орны тэгш, сондгойгоор ангилан автобензин борлуулна.

Европын холбоо цөлжилт, хөрсний бохирдол, сэргээгдэх эрчим хүчний чиглэлд хамтран ажиллах боломжтой гэв

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Европын холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Аксель Никэйзийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.