loader
Тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаадад туулах чадвар сайтай автомашин хүлээлгэн өгөв

Тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаадад туулах чадвар сайтай автомашин хүлээлгэн өгөв

Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн 12 захиргаа, 5 аймгийн БОАЖГ, Сав газрын захиргаа Ландкрузер 300, 76, 79 маркийн туулах чадвар сайтай 19 автомашин өнөөдөр хүлээн авлаа.

Эдгээр автомашиныг Монгол Улс, ХБНГУ-ын Засгийн газрын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд Германы Сэргээн Босголтын Зээлийн банкнаас БОАЖЯ-тай хамтран хэрэгжүүлж буй "Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох" төслийн хүрээнд буцалтгүй тусламжаар олгож буй юм.

Уг төсөл нь Монгол Улсын Тусгай Хамгаалалттай Газар Нутаг болон орчны бүс, экологийн холбоос нутгуудын тогтвортой, үр дүнтэй менежментийг бэхжүүлэх, биологийн олон янз байдлыг хамгаалах, нутгийн иргэдийн тогтвортой амьжиргааг дэмжих гол зорилготой. Төслийн  нийт санхүүжилт 32.25 сая евро бөгөөд Германы Засгийн газраас 27.5 сая еврогийн буцалтгүй тусламжийн дэмжлэг олгох ба Монголын Засгийн газраас 4.75 сая еврогийн хөрөнгө оруулалт хийгдэх юм. 


Тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн ба бизнесийн төлөвлөлтийг Олон улсын байгаль хамгаалах холбооны удирдамж, стандартын дагуу шинэчлэн сайжруулах, шаардлагатай үндсэн тоног төхөөрөмж, хэрэгслээр хангах цогц ажлын хүрээнд нийт 665.8 мянган еврогийн үнэ автомашин олгож буй юм.

Автомашин хүлээлгэн өгөх ёслолд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ,  ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Карен Хойфер, Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам, Германы Сэргээн босголт, зээлийн банкны төлөөлөгч оролцов. 

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

ЭМЯ: 367 шинэ тохиолдол бүртгэгдэж, 8965 хүн хяналтад байна

Улсын хэмжээнд өчигдөр /2022.07.26/ хийсэн Covid-19-ийг илрүүлэх PCR шинжилгээгээр 367 тохиолдол шинээр батлагджээ. Энэ нь өмнөх өдрөөсөө 20-оор нэмэгдсэн үзүүлэлт юм. Ингэснээр нийт бүртгэгдсэн ха

АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх

Мөсөнд цөмөрсөн гурван машин, таван иргэнийг аварчээ

Өнөөдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуурын мөсний зузаан 5-35 см нэмэгдсэн ч нуурын толио болон голын уртын дагуух мөсний зузаан харилцан адилгүй байгааг цаг уурын байгууллагаас мэдээллээ.