loader
Гудамжинд танхайрсан БНХАУ-ын хоёр иргэнийг эрэн сурвалжилж

Гудамжинд танхайрсан БНХАУ-ын хоёр иргэнийг эрэн сурвалжилж

Гудамжинд танхайрсан БНХАУ-ын иргэдийг эрэн сурвалжилж байгаа гэх мэдээллийг цагдаагийн байгууллагаас тодрууллаа. 

Энэ тухай албаны эх сурвалж "Өнгөрсөн сарын 21-ний 22:55 цагийн үед Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Машинтай согтуу хүмүүс зодоон хийгээд байна” гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.

Энэ дагуу шалгахад БНХАУ-ын иргэн “Р”, “Т” болон орчуулагч Монгол Улсын иргэн “Н” нар нь үл таних БНХАУ-ын хоёр иргэнтэй маргалдаг улмаар хоорондоо зодолдож, энэ үед БНХАУ-ын иргэн “Т” нь автомашинаа унаж зугтах үед Монгол Улсын иргэн “Б” зодоон хийсэн хүнийг явуулахгүй гэх шалтгаанаар “Тоёота Камри” маркийн автомашинаараа замыг нь хааж хөндлөн байрлуулахад нь түүний автомашиныг болон дэргэд нь байсан өөр нэг машиныг мөргөж зугтсан нөхцөл байдал тогтоогдсон.

Монгол Улсын иргэдийн биед ямар нэгэн гэмтэл учраагүй" гэв.

Харин мөргүүлсэн тээврийн хэрэгслүүдэд үнэлгээ хийж, БНХАУ-ын иргэн “Т” болон “Р” нарын биед учирсан гэмтлийг тогтоолгохоор Шүүхийн шинжилгээний байгууллагад хүргүүлсэн гэдгийг хэллээ.

Одоогоор үл таних БНХАУ-ын гэх хоёр иргэнийг хэн болохыг тогтоохоор цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Хятад улсад хөл хориог эсэргүүцсэнээс болж эмх замбараагүй байдал үүсжээ

Хятадын өмнөд хэсэгт орших Гуанжоу мужид коронавирусийн халдварын эсрэг хөл хориог эсэргүүцсэн жагсаалаас үүдэн эмх замбараагүй байдал үүсжээ. 13 сая хүн амтай тус хотын оршин суугчид гудамжинд гарч,

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Санзайн задгайд байшин шатжээ

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Санзайн задгайд байшин татаж байгаа тухай дуудлага өчигдөр 18:37 цагт онцгой байдлын албанд иржээ.Дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түйм

Г.Ариунбуян: 16 настай охиныг уулнаас буулгасан

Дархан-Уул аймаг 16 настай охин Б арваннэгдүгээр сарын 4-нд гэрээсээ гараад сураггүй алга болсон юм.