loader
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Энхийн ажиллагаа хариуцсан орлогчийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Энхийн ажиллагаа хариуцсан орлогчийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд монгол цэрэг оролцож эхэлсний 20 жилийн ойн хүрээнд “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал” олон улсын бага хурлыг зохион байгуулах санаачилгыг анхнаас нь дэмжин, биечлэн оролцож байгаад талархал илэрхийлэв.

Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш-т мэндчилгээ дэвшүүлж байгааг уламжлахыг хүсэв.

Монгол Улс НҮБ-ын эрхэм зорилго, зорилтууд, түүний дотор НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын дэвшүүлсэн энхийг сахиулах ажиллагааг шинэчлэх, хүртээмж, үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилготой “Энхийг сахиулах үйл ажиллагаа” санаачилгыг ажил хэрэг болгоход онцгой анхаарч  байгааг тэмдэглэв.

Дээрх санаачилгыг бүх талаар дэмжин, Зэвсэгт хүчнийхээ оролцоог өргөжүүлэх, энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн тоог нэмэх чиглэлээр НҮБ-ын Энхийн ажиллагааны газартай хамтран ажиллахаа илэрхийлэв.

Энхийн ажиллагаа хариуцсан орлогч Ж.П.Лакруа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн мэндчилгээг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжиллаа.

Олон улсын ээдрээтэй энэ цаг үед Монгол Улс олон талт харилцаа, хамтын ажиллагаанд ач холбогдол өгч, олон улсын бага хурлыг өндөр түвшинд зохион байгуулж байгаад талархал илэрхийлэв.

Монгол цэрэг НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойн мэндийг дэвшүүлж, монгол цэргийн үүрэг гүйцэтгэлт, мэргэжлийн ур чадвар, сахилга бат, зохион байгуулалтыг өндрөөр үнэлдгээ онцлов.

Мөн олон улсын энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэх, бүс нутаг дахь итгэлцэл, НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагааны үүрэг, нөлөө, ач холбогдлыг нэмэгдүүлэхэд Монгол Улс чухал хувь нэмэр оруулж буйг тэмдэглэв.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

БШУЯ: Хичээлийн жилийн бүтцийг өөрчлөөгүй

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны А/244 дүгээр тушаалаар хичээлийн жилийн бүтцэд өөрчлөлт оруулан баталж, тухайн бүтцийг өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургууль мөрдөж

Автобусны 200 буудлыг ариутган халдваргүйжүүлнэ

Улаанбаатар хотын хэмжээнд автобусны 800 гаруй буудал бий. Эдгээрээс саравч, сүүдрэвч байгуулж, сандал суудал тавьж тохижуулсан нь 300 гаруй. Зуны амралтын эрин дуусаж, хичээл сургууль эхлэх дөхөж бай

Банкны ажилтан хуурамч гүйлгээгээр 360 сая төгрөг завшсан байж болзошгүй хэргийг шалгаж байна

Цагдаагийн байгууллагад энэ сарын сарын 19-ний өдрийн 18:00 цагт банкнаас мөнгө алдагдсан тухай гомдол бүртгэгджээ.Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах банкны ажилтан