loader
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхүүд Монгол дахь Америкийн худалдааны танхимын Удирдах зөвлөлийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхүүд Монгол дахь Америкийн худалдааны танхимын Удирдах зөвлөлийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр, Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай нар Монгол дахь Америкийн худалдааны танхим /АмЧам Монгол/-ын Удирдах зөвлөлийн дарга Жэймс Лиотта тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын болон бизнесийн орчны шинэчлэлийн талаар дэлгэрэнгүй санал солилцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч дэлхийн улс орнуудтай, ялангуяа гуравдагч хөршүүдтэйгээ харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулан хөгжүүлэх, харилцан ашигтай худалдаа, хөрөнгө оруулалтын бодлогыг боломжит бүх талаар дэмжин ажиллаж байгааг Ерөнхийлөгчийн зөвлөхүүд онцоллоо.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “100 жил – 10 зорилт” хөгжлийн санаачилгын хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, ногоон хөгжлийг эрчимжүүлэх, монгол хүний эрүүл мэнд, хүнсний хангамж, аюулгүй байдал зэрэг асуудлаар тодорхой бодлого шийдвэр гарган, үндэсний хэмжээний хөдөлгөөнүүдийг өрнүүлж, уг асуудлуудад онцгойлон анхаарч, УИХ, Засгийн газартай хамтран ажиллаж байгаа талаар мэдээлэл өгөв.

Монгол дахь Америкийн худалдааны танхимын зүгээс Монгол Улсын бизнесийн орчныг сайжруулах, түнш орнуудтай эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг чиглэлд санал солилцож, цаашид хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

ЭЗБХ: Нүүрсний тээвэрлэлт, экспортын асуудлаар ерөнхий хяналтын сонсголыг 12 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулна

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо өнөөдрийн (2022.12.07) хуралдаанаараа долоон асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Монголын бүх ард түмний спортын XV наадам хөшгөө хаалаа

Монголын бүх ард түмний спортын XV наадмын шигшээ тэмцээн есдүгээр сарын 9-19-нд болж, 26 спортын шилдгийн шилдгүүд тодорлоо. Өнөөдөр Спортын төв ордны А зааланд амжилт байгуулсан баг тамирчдад шагнал гардуулах ёслол болсон бөгөөд энэхүү арга хэмжээнд Монгол Улсын сайд, олимп, нийтийн биеийн спортын үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга О.Баттулга, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Буриадын их сургуулийн профессор, доктор Калмыков Степан Владимирович, Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх М.Болд, Монголын үндэсний паралимпын хорооны дэд ерөнхийлөгч Д.Сүрэнхорлоо нарын хүндтэй эрхмүүд оролцлоо.

УБТЗ дамжин өнгөрөх ачааны шинэ хилийн гарц нээжээ

БНХАУ-аас Бичигт боомтоор дамжуулан УБТЗ-ын Баянтүмэн өртөөнөөс ачаатай чингэлэг ачиж, Эрээнцав-Соловьёвск хилийн гарцаар ОХУ-ын Санкт-Петербург цаашлаад Финланд хүргэх туршилтын тээврийг амжилттай зохион байгууллаа.