loader
“Хүүхдэд ээлтэй хэвлэл мэдээллийн байгууллага” хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

“Хүүхдэд ээлтэй хэвлэл мэдээллийн байгууллага” хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

Хүн амын чухал бүлэг болох хүүхдийн эрхийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлыг тодорхойлж, гарц шийдлийг хэлэлцэх, хүүхдийн эрхийг хамгаалахад салбар бүрийн оролцоог хангасан урт, богино хугацааны төлөвлөгөөг холбогдох бодлогын баримт бичигтэй уялдуулан боловсруулж, хэлэлцүүлэх, хүүхдийг болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Хүүхдийн асуудлаар үүрэг хүлээгчдийн үндэсний чуулган Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2022 оны 5 дугаар сард зохион байгуулагдана.

Тус чуулганыг угтан өнөөдөр Соёлын яам, Нийслэлийн соёл, урлагийн газраас “Хүүхдэд ээлтэй хэвлэл мэдээллийн байгууллага” хэлэлцүүлгийг Хан-Уул дүүргийн Соёлын ордонд зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт өргөн нэвтрүүлгийн болон арилжааны телевиз, цахим мэдээллийн сайт, фм, радио, өдөр тутмын сонин зэрэг олон нийтийн хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллүүдийг хамруулсан юм.

Хэлэлцүүлэгт “Соёлын салбар дахь хүүхдийн эрхийг хэрэгжилт” сэдвээр Соёлын яамны СБХЗГ-ын мэргэжилтэн Б.Алтанцэцэг, “Хэвлэл мэдээллийн орчин дахь хүүхэд хамгааллын эрх зүйн зохицуулалт” сэдвээр Монголын өмгөөлөгчдийн холбооны хүүхдийн эрхийн дагнасан өмгөөлөгч  Р.Булгамаа, "Хүүхдэд ээлтэй хэвлэл мэдээллийн байгууллага ба сэтгүүлч” сэдвээр Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүн, Хүүхэд хүчирхийлэхийн эсрэг үндэсний хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Д.Ундраа, “Хэвлэл мэдээллийн цензургүй байдал хүүхдийн сэтгэл зүйд үзүүлж буй сөрөг нөлөө ба үр дагавар” сэдвээр Монголын сэтгэлзүй сэтгэц хэмжилзүйн үндэсний хүрээлэнгийн сэтгэл зүйч Б.Жавзан нар илтгэл танилцуулгыг хийсэн юм. Үүний дараа “Хүүхэд, гэр бүлийн хамгаалалд хэвлэл мэдээллийн үүрэг оролцоо” судалгааны танилцуулгыг Хэвлэл мэдээллийн хөгжлийг дэмжих төвийн захирал Ц.Байгалмаа танилцуулж, төсгөлд нь хэлэлцүүлэг өрнүүллээ.

Хэлэлцүүлгээс гарсан үр дүнг нэгтгэж “Хүүхдийн асуудлаар үүрэг хүлээгчдийн үндэсний” чуулганыг зохион байгуулах ажлын хэсэгт санал хүргүүлэхээр бэлтгэж байна.

Соёлын яам

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Улс төрийн намууд “шилэн” болохоос нааш авлигын асуудал арилахгүй

Улс төрийн намууд “шилэн” болохоос нааш авлигын асуудал арилахгүй Улс төрийн намууд ил тод санхүүжилттэй, олон нийтэд тайлагнадаг, бодлогоор өрсөлддөг тогтолцоотой болсноор мөнгө дагасан улс төрийг а

"Ирэх өвөл агаарын бохирдлыг 5.6 хувиар бууруулна"

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат: -Энэ сар манай салбарт их чухал сар. Засгийн газар анхаарлаа хандуулж байна. 150 тэрбум төгрөгийн асуудал төсвийн тодотгол дээр яригдаж байна. Мөн 50 тэрбум төгрөгийн асуудал яригдаж байна. Олон нийтийн зүгээс стратегийн нөөц бүрдүүлэх дээр хүсэлтүүд ирж байгаа. Хүнсний ногоо худалдан авах ажиллагааг анх удаа зохион байгуулж байгаа учир бирж анхааралтай ажиллаж байна.

“Улаанбаатар хотын эдийн засгийн форум”-ыг зохион байгуулна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн удирдан явуулав. Өмнөх шуурхай зөвлөгөө