loader
Монгол Улсын Ерөнхийлөгчид НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга мэндчилгээ дэвшүүлэв

Монгол Улсын Ерөнхийлөгчид НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга мэндчилгээ дэвшүүлэв

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Нэгдсэн Үндэстний байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш мэндчилгээ дэвшүүллээ.
УГ МЭНДЧИЛГЭЭНД:

“Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монголын бүх ард түмэнд чин сэтгэлийн мэндчилгээ өргөн дэвшүүлье.

Түүхэн энэхүү онцгой цаг үе хүмүүн төрөлхтөн бид бүхэнд нэгэн гэр бүл шиг эв нэгдэлтэйгээр хамтран ажиллахыг эргэн сануулж байна.

Улс орон бүр – дэлхий нийтээрээ нүүрлээд буй КОВИД-19 цар тахал, улам бүр нэмэгдэж буй ядуурал, тэгш бус болон шударга бус байдал, цаашлаад уур амьсгалын өөрчлөлт, мөргөлдөөн зэрэг үндэсний хил дамнасан тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулж ажиллах шаардлагатай тулгараад байна.

Түүхэн чухал ач холбогдолтой энэ өдөр Монголын нийт ард иргэд тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэх ахиц дэвшлийг эрчимжүүлэх, түүнчлэн энэ дэлхийн бүх хүмүүсийн төлөө илүү сайхан, шударга, тайван ертөнцийг цогцлоох үйлсэд хувь нэмрээ оруулж ажиллана гэдэгт бүрэн итгэлтэй байна.

Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Танд энэхүү завшааныг тохиолдуулан гүн хүндэтгэлээ илэрхийлж буйг минь хүлээн авна уу” гэжээ.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Нүүрс пиролизын үйлдвэр ашиглалтад орсноор агаарын бохирдол 50-60 хувиар буурна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Монгол Улсын Засгийн газрын гишүүд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, нийслэлийн удирдлагуудын хамт Багануур дүүрэгт ажиллаж, Багануурын үйлдвэрлэл, технологийн паркийн хүрээнд хэрэгжих Нүүрс пиролизын үйлдвэрийн төслийн бэлтгэл ажил, хэрэгжилтийн явцтай танилцлаа.

Хөгжлийн банкны яллагдагчаар татсан 80 хүний нэрийг зарлалаа

Хөгжлийн банкны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааныг 2023 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн 09.00 цагт хийхээр товложээ.Нийслэлийн Прокурорын газраас шүүхэд ирүүлсэн “Хөгжлийн банк”-ны гэх эрү

Зах, худалдааны төвөөс хүнс авах иргэдийн чадамж буурчээ

Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өдөртэй уралдаж өсч байгааг олон нийт хэлж буй. Түүгээр ч зогсохгүй эрх баригчид гадаад, дотоод олон хүчин зүйлээс хамаарч цаашид ч үнэ өсөх хандлагатай бай