loader
Хүүхдүүдийг цахим халдлагаас хамгаалцгаая

Хүүхдүүдийг цахим халдлагаас хамгаалцгаая

Цахим орчинд хүүхдүүдийг хамгаалах зорилгоор Боловсрол, шинжлэх ухааны яам, “Гэрэлт цамхаг сан Монгол” ТББ-тай өнөөдөр санамж бичиг байгууллаа. Энэ хүрээнд  сурагч, оюутан, эцэг эх, асран хамгаалагчид, багшийн цахим боловсролыг нэмэгдүүлэх, цахим орчин дахь аюулгүй, зохистой үйл ажиллагааны талаарх олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх юм.  

Санамж бичгийн хүрээнд:

  • Боловсролын ерөнхий газар, нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн  Боловсрол, шинжлэх ухааны газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран цэцэрлэг, сургуулийн зөвлөл, багш, нийгмийн ажилтан, сэтгэл зүйчдэд ёс зүй, ёс суртахуун, хүүхэд хамгаалал, цахим орчин дахь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, цахим зохистой хэрэглээг төлөвшүүлэх агуулгын хүрээнд сургагч багш бэлтгэх
  • Сурагч, эцэг эх, асран хамгаалагч, багшийн цахим орчинд эерэг, зөв, соёлтой оролцох боловсрол олгох, сургалт хэлэлцүүлэг хийх, цахим хүчирхийлэл, доромжлол, гадуурхал, дээрэлхэл зэрэг сөрөг нөлөөллөөс өөрийгөө хэрхэн хамгаалах талаар мэдлэг олгох
  • Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад тулгамдаж байгаа асуудлыг хөндсөн асуудлын хүрээнд багш, эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан мэргэжлийн сэтгэл зүйчийн зөвлөгөө мэдээллийг цуврал лекц, подкастаар дамжуулан олон нийтийн сүлжээгээр түгээх зэрэг ажилд хамтран ажиллах юм.

Мөн өнөөдрийн арга хэмжээнд харилцаа холбооны зохицуулах хорооны удирдлагууд оролцож 10 төрлийн 8000 ширхэг зурагт хуудсыг Боловсролын ерөнхий газарт хүлээлгэн өглөө. Дэлгэцийн донтолт гэж юу болох, ТИК ТОК-ийн тухай эцэг эхчүүдийн мэдэх ёстой зүйлс зэрэг  зөвлөмжийг Боловсролын ерөнхий газраар дамжуулан сургууль бүрд хүргэнэ.

 

Боловсрол, шинжлэх ухааны яам

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

ХЭРЛЭН ГОЛД НЭГ ИРГЭН ЖИВЖ, АМИА АЛДЖЭЭ

Хэрлэн голд нэг иргэн живж, амь насаа алдсан харамсалтай хэрэг өчигдөр гарсан байна. Тодруулбал, Нийслэлийн Багануур дүүргийн дөрөвдүгээр хороо, Долдугаар худаг гэдэг газарт гэр бүлийн 20 хүн аялж явс

Эрэгтэй баг 10 дахь өрөгтөө Зимбабве улсын багийг хожлоо

Энэтхэгийн Ченнай хотноо үргэлжилж буй Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын 10 дахь өдрийн тэмцээнд Монголын эрэгтэй шатарчид Зимбабве улсын багтай оноолт таарч ОУИМ Д.Батсүрэн, Г.Амартүвшин, С.Ган-Эрд

"Түүний шүлгийн хэлбэр яг л лаазтай пиво шиг харагддаг"

Та бол Улаанбаатар хотын унаган хүүхэд энэ их хотынхоо аль хэсэгт нь бага нас тань өнгөрөв?Би чинь 120 мянгатын унаган хүүхэд юм. Заримдаа хүмүүстэй танилцахдаа тоглоом шоглоом болгоод 120 мянгатын