loader
Иргэдийн алхах, дугуй унах нөхцөлийг бүрдүүлж, тээврийн хэрэгслийг бууруулна

Иргэдийн алхах, дугуй унах нөхцөлийг бүрдүүлж, тээврийн хэрэгслийг бууруулна

НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын “Ази, номхон далайн улс, хотуудын нийтийн тээврийн хүртээмжтэй, уян хатан тогтолцоог төлөвлөхөд тээврийн бодлого гаргагчдын чадавхыг сайжруулах” судалгааны ажлыг 2022 оноос хэрэгжүүлж эхэлжээ.  

Энэхүү судалгааны хүрээнд өнөөдөр /2022.09.09/ “Улаанбаатар хотын нийтийн тээврийн хүртээмжтэй, уян хатан тогтолцоог төлөвлөх” семинарыг НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс, Зам, тээврийн хөгжлийн яам, Нийслэлийн нийтийн тээврийн газар хамтран зохион байгууллаа.

ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Улаанбаатар хотод нийтийн тээврээр зорчигчдын тоо буурч хувийн автомашинаар хөдөлгөөнд оролцох нь эрс нэмэгдэж байгаа нь тулгамдаж буй олон асуудлын нэг болсон. Цаашид бид нийтийн тээврээр зорчих таатай нөхцөл бүрдүүлэхийн зэрэгцээ тээврийн хэрэгслээс хүрээлэн буй орчинд үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг бууруулах, улс орнуудын сайн туршлагаас судлах, хэрэгжүүлэх үүднээс энэ семинарыг зохион байгуулж байна. 

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Шинэ сэргэлтийн бодлого, Авто замын түгжрэлийг бууруулах үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд энэхүү семинар хувь нэмрээ оруулна гэж найдаж байна. Цаашид бид нийтийн тээврийг хүртээмжтэй, уян хатан байхаар хөгжүүлэх, тээврийн хэрэгслийн байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад дан ганц захиргааны аргаар биш эдийн засаг, эрхзүй хосолсон зохицуулалтыг хамтран хэрэгжүүлнэ. 

Мөн иргэдийнхээ явган, унадаг дугуйгаар зорчиход таатай нөхцлийг бүрдүүлэх замаар тээврийн хэрэгслийн тоог бууруулах боломжтой гэж үзэж байна. Тийм учраас сүүлийн жилүүдэд хот болон хот орчмын авто замыг барихдаа явган хүний болон дугуйн замыг онцгой анхаарч, замын сүлжээг бий болгохоор зорин ажиллаж байна” хэмээн хэллээ.

Энэ судалгааны ажлыг Монгол, Балба, Малайз улсын мэргэжилтнүүд хамтран гүйцэтгэж байна хэмээн ЗТХЯ-наас мэдээлэв. 

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

“Хүрээ цам-Даншиг наадам”-д худалдаа, үйлчилгээ эрхлэх иргэн, хуулийн этгээдийг зургаадугаар сарын 23-ны 13:00 цаг хүртэл бүртгэнэ

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026” зургаадугаар сарын 27-28-ны өдрүүдэд Хүй долоон худагт болно. Наадмын үеэр худалдаа, үйлчилгээ эрхлэх иргэн, хуулийн этгээдийн бүртгэлийг зургаадугаар сарын 23-ны өдрийн 13:00 цаг хүртэл сунгалаа.

"Дайны бус шинж чанартай" цэргийн ажиллагааны журам БНХАУ гаргажээ

БНХАУ-ын дарга бөгөөд Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин “дайны бус шинж чанартай” цэргийн үйл ажиллагааны тухай туршилтын багц журам гаргах зарлигт гарын үсэг зурсан талаар Синьхуа агентлаг мэдээ

Дуу цахилгаантай аадар бороо орно

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар, ялангуяа Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгаар хурц нартай, аагим халуун өдрүүд үргэлжилэж, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ахиухан хэмжээний бороо орох