loader
Хүүхэд харах үйлчилгээний төв байгуулах хүсэлт авч эхэллээ

Хүүхэд харах үйлчилгээний төв байгуулах хүсэлт авч эхэллээ

Хүүхэд харах үйлчилгээний төв байгуулах хүсэлтэй, хүүхэд харах үйлчилгээний тухай хууль тогтоомжийн шаардлагыг хангасан иргэний боловсруулсан төслийг хэрэгжих үндэслэлийг харгалзан шалгаруулж, 10 хүртэлх сая төгрөгийн эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийг 36 сарын хугацаатайгаар нэг удаа олгохоор болжээ.

Төслийг 2022 оны есдүгээр сарын 9-30-ны өдрийг хүртэл Нийслэлийн Хөдөлмөр, Халамжийн Газарт хүлээн авах юм байна.

Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих уг хөтөлбөрт дараах иргэн аж ахуйн нэгж, байгууллага хамрагдана.

  1. Ажилгүй эмэгтэйчүүд
  2. Гэртээ бага насны хүүхдээ асран хүмүүжүүлж буй, эмэгтэйчүүд
  3. Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд
  4. Хувиараа хөдөлмөр эрхэлж буй эмэгтэйчүүд
  5. Жирэмсэн, хөхүүл хүүхэдтэй эмэгтэйчүүд
  6. Өрхийн орлогоо нэмэгдүүлэх хүсэлтэй эмэгтэй

Ажиллах хүчнээс гадуур байгаа эмэгтэйчүүдийг хөдөлмөр эрхлэхэд тулгарч буй бэрхшээлийг арилгаж, тэдэнд болон гэртээ удаан хугацаагаар хүүхдээ харж буй бага насны хүүхэдтэй ээжүүдийг дэмжлэгт хамруулах замаар тэдний орлогыг нэмэгдүүлэх хүрээнд тус арга хэмжээг зохион байгуулж байгаа аж. 

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

"Юнител" группийн гүйцэтгэх захирлаар Д.Жамъяншарав томилогдлоо

Монголын үүрэн холбооны тэргүүлэгч оператор Юнител группийн гүйцэтгэх захирлаар Д.Жамъяншарав 2022 оны 11 сараас эхлэн томилогдон ажиллаж байна.Д.Жамъяншарав гүйцэтгэх захирал нь бизнес хөгжүүлэлт, са

БШУЯ: Цэцэрлэгийн зориулалтаар түрээслүүлэх байрны санал авч байна

БШУ-ы сайд Л.Энх-Амгалан 2022-2023 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх насны хүүхдүүдийг цэцэрлэгт бүрэн хамруулж, багачуудыг сугалаагүйгээр цэцэрлэгт хамруулах боломж бүрдүүлнэ хэмээсэн.Тэрбээр, Ирэх

Иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд орчны 50 метр хүртэлх зам, талбайг цэвэрлэхийг уриал

Иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд орчны 50 метр хүртэлх зам, талбайг цэвэрлэх үүрэгтэй гэв.Хотын Ерөнхий менежер М.Баяраа дараах мэдээллийг өглөө: -Халтиргаа гулгаанаас сэргийлэх зорилгоор маргааш б