loader
Дэлхийн 50 оронд сармагчны цэцэг өвчний 3400 гаруй тохиолдол бүртгэгджээ

Дэлхийн 50 оронд сармагчны цэцэг өвчний 3400 гаруй тохиолдол бүртгэгджээ

2022 он гарснаас хойш дэлхийн 50 улсад сармагчны цэцэг өвчний халдварын лабораториор батлагдсан 3400 гаруй тохиолдол бүртгэгдэж, нэг хүн нас барсан талаар гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ мэдээллээ. 


“2022 оны нэгдүгээр сарын 1-нээс зургаадугаар сарын 22-ны хооронд 50 улс орон, нутаг дэвсгэрээс сармагчны цэцэг өвчний 3413 тохиолдол, мөн энэ өвчнөөр нас барсан нэг тохиолдлын тухай мэдээг хүлээн авсан” гэж ДЭМБ мэдээлсэн байна. 


Зургаадугаар сарын 17-нд өмнөх тойм мэдээг нийтэлснээс хойш найман улсад 1 310 шинэ халдвар бүртгэгджээ. 


Сармагчны цэцэг өвчний тохиолдлын ихэнх нь буюу 86 хувь нь Европын орнуудад бүртгэгдсэн бол дараа нь Америк /11 хувь/, Африк /2 хувь/, Газрын Дундад тэнгисийн зүүн хэсэг /1 хүрэхгүй хувь/, Ази, Номхон далайн бүс нутаг /1 хүрэхгүй хувь/ орж байна. 


Халдвар бүртгэгдсэн улс орнуудаас одоогоор Их Британид өвчлөл хамгийн их буюу 793 хүн уг өвчнөөр халдварлажээ. Түүнчлэн Герман (521), Испани (520), Португал (317), Франц (277), Нидерланд (167), АНУ-д (142) өвчлөл их байна. Үлдсэн 43 улс, нутаг дэвсгэрт өвчний тохиолдлын тоо 100-аас хэтрээгүй байна. Нас барсан ганц тохиолдол нь Нигери улсад бүртгэгджээ.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

НҮБ- ийн аюулгүйн зөвлөлийн гишүүнээр Япон улс сонгогдлоо

Нэгдсэн үндэстний байгууллагын /НҮБ/ хориг тавьж, цэрэг хөдөлгөх эрхтэй хүчирхэг институт болох Аюулгүйн зөвлөлийн гишүүнээр Япон улс сонгогдлоо. Аюулгүйн зөвлөлийн байнгын бус таван гишүүний нэгээр с

Рианна нэг тэрбум гаруй ам.долларын хөрөнгөөрөө хамгийн залуу тэрбумтан болж байна

Форбс сэтгүүл саяхан 2022 оны “Америкийн хамгийн баян бие даасан эмэгтэйчүүд”-ийн жагсаалтыг гаргалаа. Жагсаалтын 21-т 34 настай дуучин Рианна оржээ. Тэрбээр нэг тэрбум гаруй ам.долларын хөрөнгөөрөө х

Улаанбаатар хотын нийтийн төв номын санг дэлхийн жишигт нийцүүлнэ

Нийслэлийн удирдах ажилтнуудын өнгөрсөн сарын шуурхай зөвлөгөөний үеэр Хотын дарга Улаанбаатар хотын нийтийн төв номын санг олон улсын жишиг болгох талаар судалж, үйл ажиллагаагаа танилцуулахыг үүрэг