loader
Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин БНСВУ-ын аж үйлдвэр, худалдааны дэд сайд Чан Куок Кхань-тай уулзав

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин БНСВУ-ын аж үйлдвэр, худалдааны дэд сайд Чан Куок Кхань-тай уулзав


Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин БНСВУ-ын Аж үйлдвэр, худалдааны дэд сайд Чан Куок Кхань-тай 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Ханой хотноо уулзав.Уулзалтын үеэр дэд сайд Б.Мөнхжин Ч.К.Кхань дэд сайдтай дахин уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж, хоёр улсын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, бизнесийн орчинг сайжруулах, харилцан өөрийн зах зээлээ сурталчлан таниулахад чиглэсэн ажил хэрэгч, тодорхой салбарыг хамарсан бизнес уулзалтуудыг хийх нь үр дүнтэй арга хэмжээ болохыг тэмдэглэв.

Вьетнамын Аж үйлдвэр, худалдааны дэд сайд Ч.К.Кхань Монгол Улсад айлчилснаа дурсаад, хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бүхий л дэмжлэг туслалцааг үзүүлнэ гэдгээ илэрхийлэв.

Монгол Улсын Гадаад харилцааны яам, БНСВУ-ын Аж үйлдвэр, худалдааны яамд хооронд байгуулсан Санамж бичгийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөөнд холбогдох яамдаасаа санал авч энэ ондоо багтаан эцэслэн ирэх оноос хэрэгжүүлж эхлэхээр болов.

foto
Нийтлэгч: Сэтгүүлч Web

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Зөвшөөрөлгүй барьсан 3621 гараашийг буулгав

Нийслэлийн Засаг даргын 2022 оны “Газрын зөрчил арилгах талаар авах зарим хэмжээний тухай” захирамжийн хүрээнд Улаанбаатар хот дахь нийтийн эзэмшлийн зам, талбайд зөвшөөрөлгүй барьсан гараашнуудыг буу

Турк, Сирийн газар хөдлөлтөд амиа алдагсдын тоо 7800-г давлаа

Турк, Сирийн нутаг дамнасан газар хөдлөлийн гамшгийн талаарх мэдээллийг хүргэж байна.НЭМЭЛТ: II.07, 08.30 цагт:Газар хөдлөлийн гамшигт нэрвэгдэж амиа алдсан хүний тоо нэмэгдсээр 7800-гаас давжээ. Турк

Монгол Улс ФАТФ-ын гишүүн бус орнуудаас зөвлөмж 15-ын үнэлгээг ахиуллаа

Санхүүгийн хориг хэрэгжүүлэх байгууллага (ФАТФ)-ын Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлэг (АНДМУТБ)-ээс Малайз Улсын нийслэл Куала Лумпур хотод “Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгий