loader
Иргэдийн амь насыг авран хамгаалсан 13 алба хаагчийг тус бүр 500 мянган төгрөгөөр урамшууллаа

Иргэдийн амь насыг авран хамгаалсан 13 алба хаагчийг тус бүр 500 мянган төгрөгөөр урамшууллаа

Гол, усны ослоос 11 иргэний амь насыг авран хамгаалсан Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагчийг аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав хүлээн авч уулзан, тус бүр 500 мянган төгрөгийн мөнгөн урамшуулал олгожээ.

Онцгой байдлын газраас “Үер уснаас үрсээ хамгаалъя” аяны хүрээнд Аймгийн ЗДТГ, Цагдаагийн газар, Гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран үер, уснаас урьдчилан сэргийлэх, авран хамгаалах арга хэмжээг гурван сарын хугацаанд зохион байгуулсан юм.

зураг
 

Энэ хугацаанд алба хаагчид 11 иргэний амь насыг авран хамгаалж,  эцэг, эх, асран хамгаалагчийн хараа хяналтгүй явсан бага насны 216 хүүхдийг ар гэрт нь, мөн архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж биеэ хянах чадваргүй 126 иргэнийг холбогдох байгууллагад хүлээлгэн өгч ажилласан байна.

зураг
 

Мөн Хэрлэн, Онон, Балж голын эрэг дагуу, Баян-Овоо, Баян-Адарга, Дархан, Баянмөнх сумдад амарч зугаалж байгаа 6,563 автомашинтай 12,470 иргэнд сэрэмжлүүлэг, анхааруулгыг хүргэн ажиллажээ гэж Хэнтий аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

ЕБС-ийн 1-р ангийн сурагчдыг 8-р сарын 25 хүртэл “e-mongolia” системээр бүртгэнэ

2022-2023 оны хичээлийн жилд ЕБС-ийн нэгдүгээр ангид элсэн орж буй сурагчдыг улс орон даяар E-Mongolia системээр бүртгэж эхэллээ. Шинэ сурагчдын цахим бүртгэл наймдугаар сарын 19-өөс наймдугаар сарын

"Найман шарга"-д доллар дахин 3200 давав

Арилжааны төвүүдэд ам.доллар 3150-3190 төгрөг болж буурсан бол Монголбанкны ам.долларын ханш 3175 төгрөгт хүрсэн байна. Харин "Найман шарга"-д 3200 дахин давжээ. Өнгөрсөн 4-5 дугаар сард ам.долларын х

ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИУДЫН СУДАЛГАА ХӨГЖҮҮЛЭЛТИЙН ЛАБОРАТОРИТОЙ БОЛЛОО

Инженер, технологийн дээд боловсрол” төслийн санхүүжилтээр ШУТИС-ийн Мэдээлэл холбооны технологийн сургууль “Дэвшилтэт технологиудын судалгаа хөгжүүлэлтийн лаборатори”-той боллоо. Лаборатори нь 727 мянган ам.долларын үнэ бүхий 22 нэр төрлийн, 56 ширхэг багаж, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон.