loader
Ипотекийн зээлийн нөхцөлд өөрчлөлт оруулжээ

Ипотекийн зээлийн нөхцөлд өөрчлөлт оруулжээ

Монголбанкнаас хөнгөлөлттэй хүүтэй орон сууцны ипотекийн зээлийн нөхцөлд дараах өөрчлөлтийг оруулж, холбогдох журам, гэрээнд тусгалаа. Үүнд:

  1. Ипотекийн хөтөлбөрийн нийт санхүүжилтийн 80 хувийг Монголбанк, 20 хувийг банкууд өөрийн эх үүсвэрээр 2022 оны 10 дугаар сараас эхлэн санхүүжүүлэх, (өмнө нь 70/30 хувь байв)
  2. Монголбанкны эх үүсвэрээр олгох зээлийн дээд хэмжээг 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хотод 150.0 сая төгрөг (өмнө нь 100 сая төгрөг байв), орон нутагт 100.0 сая төгрөг болгон нэмэгдүүлэх,
  3. Орон нутагт шилжин суурьшиж буй өрхүүд жилийн 6 хувийн хүүтэй ипотекийн зээл авах тохиолдолд урьдчилгаа 30 хувийн төлбөрийн тодорхой хувьд Зээлийн батлан даалтын сангаас батлан даалт гаргаж болохоор тус тус шийдвэрлэлээ.

Эх сурвалж: Монголбанк

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Гадаад валютын нөөц 4.17 хувиар өсөж, 3.5 тэрбум ам.долларт хүрлээ

Өнгөрсөн оны 11 дүгээр сарын эцсийн байдлаар гадаад валютын албан нөөц 2, 935.19 тэрбум ам.доллар байв. Оны эцэст 3.3 тэрбум ам.доллар болж мөн нэмэгдсэн юм.

Г.Сандуйжав:  “Монгол уралдаан бол тэвчээртэй холч морьдын уралдаан”

Монгол Улсын “Тод Манлай” уяач Гарамжавын Сандуйжав өдгөө 70 гарч яваа буурай. Наадамчин олныхоо сэтгэлийг баясгаж хурдан хүлгийнхээ торгон жолоог өргүүлж ирсэн олон жилийн хөдөлмөрөө эдүгээ ч үргэ

УИХ-ын дарга Г.Занданшатар маргааш БНСУ-ыг зорино

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2022 оны аравдугаар сарын 25-30-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсад ажлын айлчлал хийнэ.Гуравдагч хөршийн бодлогын хүрээнд Монгол Улс, БНСУ-ын харилцаа