loader
Жолооны ард ГАР УТАС оролдож эрсдэлтэй үйлдэл хийхээ зогсооё

Жолооны ард ГАР УТАС оролдож эрсдэлтэй үйлдэл хийхээ зогсооё

Жолоо барихдаа утсаар ярьж ажлаа амжуулдаг энэ үед утасгүй байхад яаж ажлаа амжуулж байсан юм бол доо гэж бодох үе зөндөө гардаг. 

Замын хөдөлгөөнд оролцож байхдаа утсаар ярих нь жолоочийн хариу үйлдэл үзүүлэх чадварыг 46% хувиар бууруулдаг гэж Английн Тээврийн эрдэм шинжилгээний лабораториос гаргасан байдаг аж. Энэ нь маш том сөрөг нөлөө үзүүлдэг гэсэн үг юм.

Мөн ухаалаг утасны хэрэглээ нэмэгдэж, хүмүүс олон нийтийн цахим сүлжээнд их автах болсноор гар утаснаас болж гарах автомашины ослын тоо нэмэгдэж байна.  Энэ нь сэтгэл зүйд нөлөөлж хариу үйлдэл үзүүлэх боломжгүй болсноос үүсч байгаа нөхцөл аж. Тухайлбал:

Баяртай үйл явдал тохиолдсон тухай мэдээлэл сонсвол, эсвэл сэтгэл санаа тавгүйтсэн мэдээлэл сонсвол, утсаар хүнтэй хэрэлдэж муудалцах гээл таны анхаарал сулрах нөхцөлүүдийг дурдвал барагдахгүй их шүү дээ. Ийм нөхцөл байдалтайгаар жолоо барьж байгаа хүний сэтгэл санаа тогтворгүй болохоос гадна, өөрөө ч мэдэлгүйгээр бусад жолооч нарт эсрэг үйлдэл үзүүлчихдэг.

Бид мэддэг хэрнээ л яалт ч үгүй хариу өгөхгүй л бол болохгүй гээд утсаараа ярьдаг.  Үүнтэй холбогдуулан бодит жишээг дурьдая.

Бизнес эрхэлдэг танил эгч эмэгтэй машин барьж байхдаа ердөөс утсаар ярьдаггүй. Мөн огт утсаа өнгийж харж, яасан бол гэж шалгаж үздэггүй.

Харин машинаасаа буухдаа залгасан байна гээд эргээд залгадаг. Эргэн тойрны бүх хүмүүс мэддэг болчихсон, утсаа авахгүй байвал машин бариад явж байгаа юм байна гээд дахин дахин залгадаггүй. Гэх мэтчилэнгээр өөрийгөө ч өрөөлийг ч сургачихсан хүн байна.

Гэхдээ та бүхэнд жолоо барьж байхдаа утсаар ярихаа шууд зогсоо гэж хэлэхгүй, аль болох товчхон ярих, машин бариад явж байгаагаа тайлбарлаж хэлээд эргээд холбогдоё гээд эелдгээр хэлж сурах хэрэгтэй гэж зөвлөе.

Машин жолоодох үедээ утасаар ярихгүй байвал таны болон миний анхаарал сулрахгүй бөгөөд сэтгэл санаа тайван, зөвхөн жолоо барихдаа анхаарал хандуулж эрсдлийг бууруулах ач холбогдолтой юм.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрнэ

Өнөө маргаашдаа төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шууран, ихэнх нутгаар хүйтрэхийг Цаг уурын байгууллагаас анхаарууллаа.Аравдугаар сарын 20-ны 20:00 цаг хүртэ

Маргааш баруун болон төв, говийн аймгийн ихэнх нутгаар бороо орно

Маргааш Ус судлалын Онги-Арвайхээр харуул орчимд усны түвшин 5-10 см нэмэгдэж олон жилийн дундаж түвшинг даван үерлэх хандлагатай байна.Мөн баруун болон говийн аймгийн зарим газар, төвийн аймгийн ихэн

ИНЕГ болон салбар нэгжүүдийн ажлын цагийн хуваарьт өөрчлөлт хийв

Хан-Уул дүүрэг, Яармагийн замд явган хүний нүхэн гарц барьж байгуулах ажил эхэлж, авто замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хааснаас үүдэн ажил эхлэх, тарах цагт тухайн замын ачаалал ихсэж, түгжрэл ихээр үүсч