loader
Швецайрчууд 4,6 өдрийн цалингаараа "IPhone14" pro авах бол монголчууд 5-6 сарын цалингаа зарцуулна

Швецайрчууд 4,6 өдрийн цалингаараа "IPhone14" pro авах бол монголчууд 5-6 сарын цалингаа зарцуулна

Apple компани IPhone 14 pro загварын дундаж үзүүлэлт бүхий утсыг худалдан авахад улс орнуудын нэг ажилчны дундаж цалингаар тооцвол хэдэн өдрийн цалингаар авч болохыг тооцоолжээ. Ингээд 40 орныг хамруулан хийсэн судалгаагаар дунджаар 29 өдөр ажилласан цалингаараа Малайзын дундаж иргэн IPhone 14 Pro-ийн 128GB хувилбарыг худалдан авах тооцоо гаргажээ. Энэ нь улс орнуудын яг дундаж өдөр болж байгаа юм. 

Судадлгаанд хамруулсан 40 орноос хамгийн бага буюу 4,6 өдрийн цалингаараа швецайрчууд авах бол америкучууд 5,7 өдрийн цалингаараа IPhone14 pro авч болох аж.

Хамгийн олон өдрийн 146,7 өдрийн цалингаараа туркчууд IPhone14 pro загварыг худалдан авах тооцоо гарсан байна. 

Харин манай улсын хувьд сарын дундаж цалин 2022 оны 2-р улиралд 1,544.0 мян төгрөг гэж ҮСХ-ноос мэдээлсэн. Үүнээс үзвэл цалингаа зөвхөн утас худалдан авахад зориулна гэж тооцвол бүтэн гурван сар буюу 100 гаруй хоног ажилласан цалингийн орлогоооо авах боломжтой гэсэн тооцоо гарна. 

Гэвч бодит байдал дээр 1,5 сая төгрөгийн цалинтай хүн ховор бөгөөд нэг сая төгрөгийн цалинтай хүн ямар ч хэрэглээний мөнгөгүйгээр бүх цалингаа Iphone14  pro авахад зарцуулна гэж тооцвол багадаа 5-6 сар ажилласан цалингаараа авах боломжтой юм. 

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

“Улаанбаатар хотын эдийн засгийн форум”-ыг зохион байгуулна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн удирдан явуулав. Өмнөх шуурхай зөвлөгөө

"Кью Эс Си" ХХК Хөгжлийн банкны 191,1 тэрбумын зээлээ төлжээ

Сангийн сайд Б.Жавхлан Кью-Эс-Си компанийн өр төлбөр болон цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.Тэрбээр "Хөгжлийн Банкан дээр "Кью-Эс-Си" компанийн нэг 191.1 тэрбум төгрөгийн чанаргүй зээл

Ипотекийн 355 орчим тэрбум төгрөгийн зээлийг 4.5 мянган өрхөд олгоод байна

Монголбанк болон бусад банкны эх үүсвэрээр энэ оны эхний 7 сард 355 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлийг 4.5 мянган өрхөд олгоод байна. Мөн 2022 оны 8 дугаар сард 71.7 тэрбум т