loader
Анхны хөгжлийн бэрхшээлтэй сансрын нисгэгчийг сонгожээ

Анхны хөгжлийн бэрхшээлтэй сансрын нисгэгчийг сонгожээ

Европын Сансрын агентлаг 13 жилийн дараа 17 сансрын нисгэгчээс бүрдэх ангиа бүрдүүлжээ.

Шинэ сансрын нисгэгчдийн дунд Английн 41 настай, паралимпын тамирчин Жон Макфолл багтаж, анхны хөгжлийн бэрхшээлтэй сансрын нисгэгч болов.

Эдгээр сансрын нисгэгчид 2023 оны хавраас эхлэн 12 сарын хугацаатай сургуулалтад хамрагдана. Сургуулалтын үр дүнгээс хамааран сансарт нисэх эсэх нь шийдэгдэх юм.

Хэдийгээр сонгогдсон сансрын нисгэгч бүр сансарт гарна гэсэн баталгаагүй ч Жон Макфоллын хувьд сансрын аяллыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд илүү хүртээмжтэй болгоход хувь нэмрээ оруулан ажиллахаа мэдэгджээ.

Тэрбээр 19 настайдаа мотоциклын осолд орж хөлөө тайруулсан бөгөөд түүнээс хойш хөнгөн атлетикаар хичээллэж 2008 оны Бээжингийн Паралимпад Их Британийн нэр дээр оролцож байсан.

Эх сурвалж: ESA

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Монгол, Вьетнам, Хятадын 3 талын уулзалт хийхээр тохиролцов

Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Наранцогт БНСВУ-ын Аж үйлдвэр, худалдааны дэд сайд Чан Куок Хань тэргүүтэй төлөөлөгчидтэй өчигдөр ажлын уулзалт хийж дэлхий даяар нүүр тулгараад буй хүнсний бүтээгдэхү

Нэр дэвшигчийг шалгаруулалтад тэнцүүлэхээр ХЭЛТСИЙН ДАРГЫГ ӨӨРЧИЛЖЭЭ

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд Шүүхийн тухай хуулийг шинэчлэн баталсан.Шинэчлэгдсэн хуулиар Шүүхүүдэд гарсан сул орон тоонд шүүгчдийн дунд сонгон шалгаруулалт зарлаж, хамгийн өндөр оноо авс

Tsetse "БАНДГАР БЕНЗ" Шинэ дуу, видео ӨНӨӨДӨР цацагдана

"LIKE US" now available on major stores!https://Tsetse.lnk.to/LikeUs