loader
Нийтийн тээврийн цахим шинэчлэлтийг хийхээр төлөвлөж гэрээ хэлэлцлийн шатандаа явж байна

Нийтийн тээврийн цахим шинэчлэлтийг хийхээр төлөвлөж гэрээ хэлэлцлийн шатандаа явж байна

“Улаанбаатар смарт карт” ХХК нь 2014 онд Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчтай төсөл хэрэгжүүлэх “Мастер гэрээ” байгуулж,  2015 оны долдугаар сарын 24-нөөс эхлэн албан ёсоор “U money” картаар иргэд зорчиж эхэлсэн.


Нийтийн тээврийн татаас 2015 онд 53 мянган тэрбум төгрөг байсан бол энэ жил 185 тэрбум төгрөг болсон байна. Нэмэлтээр 130 мянган тэрбум төгрөгийн татаастай болсон нь цэвэр смарт карт нэвтрүүлсэнтэй холбоотой хэмээн Улаанбаатар хотын засаг дарга Д.Сумъяабазар хэллээ.


Мөн тэрбээр "Улаанбаатар Смарт Карт” компанид санхүүгийн шалгалт оруулъя гэхээр боломжгүй. Тооцоо судалгаа датанууд нь бүгд Өмнөд Солонгос руу явдаг.  Нийтийн тээврийн зорчих нийт иргэдийн тоо баримтууд бүгд Өмнөд Солонгос руу явж байгаа тул бидэнд ямар судалгаа статистик мэдээлэл байдаггүй.


Манай улсын үндэсний компаниуд ялангуяа, технологийн дэвшилтэд компаниуд смарт картыг хийх бүрэн боломжтой гэж үзэж байна. Технологи, техникийн ICT группууд бүх шийдлийн гарсан байгаа тул эдгээр компаниудтай хамтарч Улаанбаатар хотын нийтийн тээврийн цахим шинэчлэлтийг хийхээр төлөвлөж гэрээ хэлэлцлийн шатандаа явж байна" гэв



foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Г.Ёндон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирлаар томилогдож, тамга тэмдгээ хүлээн авлаа

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирлаар томилогдсон Г.Ёндон өмнөх захирал Х.Бадамсүрэнгээс тамга тэмдгээ хүлээн авч, албан ёсоор үүрэгт ажлаа эхлүүлж буй талаар erdenetinfo мэдээлэв.

Үер буух эрсдэлтэй байршилд буухгүй байхыг анхаарууллаа

Иргэдийг үер буух эрсдэл бүхий байршил, үерийн далан, сувгийн хамгаалалтын зурваст буухгүй байх, шинээр хашаа байшин, газар худалдаж авахдаа намаг цэвдэг, үерийн эрсдэл, хөрсний усны нэвчилт зэргийг ш

“Хасу-Мегастарс”, болон “Алдар” спорт хорооныхон багаараа тэргүүлэв

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 56, эмэгтэйчүүдийн 22 дахь удаагийн Улсын аварга шалгаруулах тэмцээн 6 дугаар сарын 28-29-нд Сонгинохайрхан дүүргийн спорт хорооны зааланд болж шилдгүүдэ