loader
Цэцэрлэгийн зориулалтаар түрээслэх байрыг хичээлийн жилээс өмнө ашиглалтад оруулах чиглэл өгөв

Цэцэрлэгийн зориулалтаар түрээслэх байрыг хичээлийн жилээс өмнө ашиглалтад оруулах чиглэл өгөв

Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр, Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир тэргүүтэй албаныхан Баянзүрх дүүрэгт ажиллалаа.

Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд шаардлага хангасан байрыг түрээсэлж, цэцэрлэгийн зориулалтаар засварлан ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа. БЗД-т ажиллахдаа цэцэрлэгийн засвар болон санхүүжилтийн асуудлыг газар дээр нь шийдвэрлэж, холбогдох мэргэжилтнүүдэд ажлыг шуурхайлахыг үүрэгдэн хичээлийн жилээс өмнө цэцэрлэгийг ашиглалтад оруулах чиглэл өгөв.

Баянзүрх дүүргийн 50 байршилд нийт 16279.01 метр.кв талбайг цэцэрлэгийн зориулалтаар ашиглана. Ингэснээр 169 бүлэгт 4980 хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломж бүрдэж байна. Тухайлбал,

-БЗД-ийн 8-р хороонд байрладаг 301 дүгээр цэцэрлэгийн салбар 90 хүүхдийн хүчин чадал бүхий шинэ цэцэрлэгийг Хэрлэн апартментын нэг давхарт ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Тус хороонд цэцэрлэгийн насны нийт 1203 хүүхэд бий. Түрээсийн цэцэрлэг, шинэ цэцэрлэг ашиглалтад орсноор ирэх хичээлийн жил хүүхдийг цэцэрлэгт 100 хувь хамруулах боломжтой болох юм.

-24-р хороонд 168 дугаар цэцэрлэгийн салбар цэцэрлэгийг байгуулахаар ажиллаж байна. 50 хүүхдийн хүчин чадалтай. Энэ сарын 25 гэхэд засварын ажлыг дуусган хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна.

-22-р хорооны Дэлгэрэх хотхонд 115 дугаар цэцэрлэгийн салбар 200 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг ашиглалтад орно.

-5-р хороонд 146 дугаар цэцэрлэгийн салбар 50 хүүхдийн ортой цэцэрлэг байгуулахаар ажиллаж байна.

-42-р хорооны Нарт хотхонд цэцэрлэгийн зориулалтаар 700 метр.кв талбайд 300 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг байгуулна. 268 дугаар цэцэрлэгийн салбар болох бөгөөд энэ долоо хоногт засварын ажлыг гүйцэтгэн хүлээлгэж өгөх юм. Мөн хорооны Алтан тэвш хотхонд 267 дугаар цэцэрлэгийн салбар 4 бүлэг бүхий 100 хүүхдийн ортой цэцэрлэг ашиглалтад оруулна.

-26-р хорооны тухайд Тайм таур хотхонд 129 дүгээр цэцэрлэгийн салбар 70 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг ашиглалтад орно. Харин Олимп хотхонд 147 дугаар цэцэрлэгийн салбар 90 хүүхдийн цэцэрлэгийн засварын ажил хийж байгаа аж.




foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Байгалийн боржин чулуу, ойн цэвэрлэгээний модыг тохижилтод ашиглажээ

Иргэдийн ая тухтай орчинд амрах, чөлөөт цагаа өнгөрүүлэх нөхцөл бүрдүүлэхээ Дугуй цагаан, Туул голын эрэг орчмын Бага тэнгэрийн ам, АСЕМ вилла хотхоны баруун талд хийж буй амралт, зугаалгын цогцолбор

Олимпын гүүрний явган хүний замын ажил эхэлнэ

Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан Олимпын гүүрний барилга угсралтын ажлын талаарх мэдээллийг өглөө. Тэрээр "Олимпын гүүрнээс Энхтайваны гүүр хүртэлх хойд талын замын хучилтыг хийсэн

Нүүрс пиролизын үйлдвэр ашиглалтад орсноор агаарын бохирдол 50-60 хувиар буурна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Монгол Улсын Засгийн газрын гишүүд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, нийслэлийн удирдлагуудын хамт Багануур дүүрэгт ажиллаж, Багануурын үйлдвэрлэл, технологийн паркийн хүрээнд хэрэгжих Нүүрс пиролизын үйлдвэрийн төслийн бэлтгэл ажил, хэрэгжилтийн явцтай танилцлаа.