loader
Америкчууд манай улсад хүүхдийн вакцин нийлүүлнэ

Америкчууд манай улсад хүүхдийн вакцин нийлүүлнэ

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клеческиг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр АНУ-ын Засгийн газар, КОВАКС хөтөлбөрийн шугамаар манай улсад Пфайзер вакцины нэг сая тун нийлүүлэхээр болсныг Элчин сайд Майкл Клечески уулзалтын үеэр мэдэгдсэн байна.

Энэ оны нэгдүгээр сард Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ АНУ-ын талд КОВАКС хөтөлбөрөөр дамжуулан 5-11 насны хүүхдийн вакцин нийлүүлэх хүсэлтийг тавьсан бөгөөд ийнхүү уг хүсэлт биелж Манай улсын бага насны хүүхдүүд болох 5-11 насныхан удахгүй вакцинжуулалтад хамрагдахаар болжээ.

Мөн уулзалтаар гадаадын хөрөнгө оруулалт болон олон улсын нөхцөл байдлын талаар санал солилцсон байна.

foto
Нийтлэгч: Сэтгүүлч Web

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО

Сайдын ээлжит шуурхай хуралдаан /2022.09.26/-ны өдөр боллоо. Барилга, хот байгуулалтын яамны газар хэлтсүүд, харьяа байгууллагуудын өнгөрсөн 14 хоногт хийж хэрэгжүүлсэн ажлын мэдээллийг яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Гүнболд шуурхай хуралдаанд танилцууллаа.

Эгийн голын УЦС гацаанаас гарч, шатахууныг урт хугацаанд тогтвортой үнээр авахаар боллоо

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Дорнын эдийн засгийн VII чуулганд оролцох үеэрээ ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд /2022.09.07/ бараалхлаа.

Дуучин Т.Дэлгэрмөрөн Дорноговь аймгийг тойрч, бие даасан тоглолтоо толилуулна

МУСТА Т.Дэлгэрмөрөн "Хайртай шүү ээжээ" бие даасан уран бүтээлийн тоглолтоо өнгөрөгч гуравдугаар сард UB пласын концертын танхимд хийж, улмаар орон нутгаар аялан тоглолт хийж эхэлсэн билээ.