loader
Давс, бодис цацах, зам талбай цэвэрлэх ажил үргэлжилж байна

Давс, бодис цацах, зам талбай цэвэрлэх ажил үргэлжилж байна

Улаанбаатар хот орчимд 2022 оны арванхоёрдугаар сарын 11-ний өглөөнөөс эхлэн цас орж, зам талбайд халтиргаа гулгаа үүссэн тул холбогдох байгууллагууд арга хэмжээ авч ажиллаж байна. Тодруулбал, хотын авто замын зорчих хэсэгт халтиргаа гулгаанаас сэргийлэх зориулалтын давс, бодис цацах үүрэг чиглэлийн дагуу зам талбайн цэвэрлэгээ хариуцан ажилладаг 18 байгууллагын 878 алба хаагч 72 машин техниктэйгээр 13.2 сая ам метр талбайн цэвэрлэгээг хийж гүйцэтгэлээ.

Нийслэлийн алслагдсан зам болох Морингийн даваа, Айдсын даваа, Ар гүнт, Өвөр гүнт зэрэг замд одоогийн байдлаар халтиргаа гулгаа үүсээгүй, хөдөлгөөн хэвийн байгаа бөгөөд нийслэлийн томоохон замын уулзварууд, өгсүүр замд давс, бодисыг нэмэлтээр цацаж байна. Түүнчлэн хотын гол магистрал төв замуудад маршрутын дагуу давс, бодис цацах, зам талбайг цэвэрлэх ажил үргэлжилсээр байгаа юм.  

Өчигдөр 15:00 цагийн байдлаар 71 тонн бодис, 161 тонн давс цацсан бөгөөд  2298.34 тонн бодис, 4582.57 тонн давс үлдэгдэлтэй байна. Мөн авто замын нуух, явган хүний зам, ногоон байгууламжийн түүвэр цэвэрлэгээ болон хогийн сав суллах, хөлдсөн мөсний цэвэрлэгээг Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын ажилчин, албан хаагчид хийж гүйцэтгэж байгаа юм.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Нэнси Пелоси Тайваньд хүрэлцэн очиж, Хятад улс цэргийн сургууль хийхээ мэдэгдлээ

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси БНХАУ-ын заналхийллийг үл харгалзан мягмар гарагт Тайваньд хүрэлцэн очлоо. Н.Пелосигийн Тайваньд хийсэн айлчлалд Хятад улс цэргийн өдөөн хатгалгаар хар

БОАЖ-ын сайд албан даалгавар гаргалаа

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ албан даалгавар гаргалаа. Тус албан даалгавар нь "Газрын тосны бүтээгдэхүүний жижиглэн худалдааны үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хөрсний бохирдол

М.Анхцэцэг хүндийг өргөлтийн ДАШТ-д эх орноо төлөөлөн орно

Колумб улсын Богота хотод хүндийн өргөлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арванхоёрдугаар сарын 4-6-нд болно.