loader
71 жилийн дараа буюу 90 насандаа Их сургууль ТӨГСЖЭЭ

71 жилийн дараа буюу 90 насандаа Их сургууль ТӨГСЖЭЭ

Нэгэн эмэгтэй их сургуульд анх элссэнээсээ хойш 71 жилийн дараа буюу саяхан 90 насандаа дипломоо гардан авчээ.

Хожмоо Жойс Виола Кейн хэмээх овогтой болсон Жойс ДеФау 1951 онд Хойд Иллинойсын Их сургуулийн нэгдүгээр курсэд элсэн орохдоо эдийн засагч мэргэжлээр төгсөх төлөвлөгөөтэй элсжээ.



Гэвч түүний зүрх сэтгэлийг эзэмдсэн нэгэн онцгой хүнтэй сүмд таарснаар төлөвлөгөө нь өөрчлөгджээ. "Би жил хагас сургуульд сурсан ч түүнтэйгээ тааралдсаны дараа явахаар шийдсэн” гэжээ. Тэрбээр нөхрөө дагаж явах шийдвэр гаргаснаас хойш гэр бүл нь өнөр өтгөн болж, өдгөө 17 ач, 24 гучтай болжээ.

Тэрбээр "Би сургуулиа төгсөөгүйдээ бухимдаж эхлэхэд хүүхдүүд маань намайг буцаж сурч эхлэхийг ятгасан. Тэгээд би өмнө нь 1950-аад онд суралцаж байсан талаар ярьж сургууль руу залгахад тэд үнэхээр гайхсан. Би анх удаа өөрийн гэсэн зөөврийн компьютертой болж хүүхдүүд маань надад хэрхэн ашиглахыг зааж өгсөн” гэжээ.



2020 онд цар тахал гарахад тэр компьютер хэрэглэж сурсандаа талархаж байсан гэв.

Бакалаврын ерөнхий судлалын захирал Жуди Сантакатерина "Тэр маш сайн хувийн зохион байгуулалттай, дэг журамтай. Бусад залууст үлгэр жишээ оюутан байсан. Түүнд сурах авьяасаас гадна бусдад зааж сургах ч чадвар бий” гэжээ.

Үргэлжлүүлэн суралцсанаас гурван жилийн дараа тэр төгсөлтийн хувцас, малгайгаа өмсөөд дипломоо гардан авчээ. "Эхэлсэн зүйлээ дуусгах сайхан байна. Надтай  төстэй нөхцөл байдалд байгаа хүмүүст зөвлөхөд "Бүү бууж өг. Хааяа хэцүү зүйлс тулгардгийг би мэднэ. Гэхдээ амьдралд сайн, муу зүйлс холилдож байдаг шүү дээ" гэж хэлмээр байна” хэмээжээ.

Эх сурвалж: CNN

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

2022 ОНЫ ХОЁР ДАХЬ ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ  ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны А/47 тоот тушаалаар нэмэлт өөрчлөлт орсон “Оюутан элсүүлэх журам”-ын дагуу Элсэлтийн ерөнхий шалгалтыг жилд 2 удаа зохион байгуулахаар тусгагдсан. Энэ оны 2 д

Хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлд хяналт тавина

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн дараах үүрэг, даалгаврыг өглөө. Тухайлбал,Нийслэлийн Засаг даргын 2023 он

Жагсагчид төв замыг хаалаа

Жагсагчид төв замыг буюу Төв шуудангийн урдах замыг хаалаа. Тэд замын хөдөлгөөнийг хаасан тул Энх тайвны гүүрнээс хотын төв рүү орох зам болон Энх тайвны өргөн чөлөө дагуух замыг бүрэн хаав.Хоёр дах